Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан шийдвэр гаргаж, Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж үүссэн будилаанд цэг тавилаа.
Тодруулбал, шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж, будилаантуулсан тул дахин нягталж, шударгаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж, уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцохыг анхааруулжээ.
Улмаар шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Луус сумын харьяат, уяач Э.Улаанхүүгийн уяж хурдлуулсан, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлүүлэх үүргийг Хурдан морьны салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болгосон байна.
Энэ дагуу Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо шийдвэрээ эргэн харснаар Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хар шүдлэн түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэлээ. Эл шийдвэрийг хоёр уяач хүлээн зөвшөөрсөн байна.
Хурдан морины салбар хорооноос “Шүдлэнгийн уралдаан дээр үүссэн асуудал санаатай үйлдэл биш. Уяач З.Мэндсайхан шийдвэрээ эргэн харах тухай өргөдөл өгсөн. Үүнийг үндэслэн аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ” гэж тайлбарлав.
ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан ч наадамчдыг бухимдуулсан шүдлэнгийн уралдаанаар байр сууриа илэрхийлж, "Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа. Түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, Хүлэг нь хурдан байг ээ" гэж цахим хуудсандаа бичжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Боллоо юу байхав. Угаасаа л түрүүлсэн юм чинь. Монгол уламжлалаар зэрэгцэж орсон 2 морины зөв талынхыг нь түрүүлж барьдаг юм. Энэ чинь дөрвөдүүдийн биш Халхын наадам. Уламжлалаа дагаж тэр хар үрээг түрүүлгэх нь зөв.
Салгалсан юм зүгээр .шугамныхаа дотор хүлээж байгаад морио барьж болдоггүй юм уу.яагаа ч үгүй навсганасан юм давхиж гарч ирж морьд будлиулаад...
said asan yos surtakhuuntai gedgee kharuullaa, bravo
цагаан шугам өнгөрсний дараа морио бариач , яг эгзэгтэй үед том том дээл өмөссөн морьтой навсгар нөхдүүд халхалж орж ирээд юм үзүүлэхгүй байна , 21р зуун техник технолог хөгжөөд бна