Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ.
Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга зодоглож байна.
Өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө "Би допингийг эсэргүүцэж, допинг хэрэглэсэн бөхчүүд барилдвал наадамд гарахгүй гэж хэлж байсан. Монгол бөх допингтой эвлэрч болохгүй. Энэ үгэндээ эзэн болж, баяр наадмаа өнжихөөр шийдэж байна" гэсэн мэдэгдэл хийн, 2022 оны наадмыг өнжиж байсан Ч.Санжаадамба аварга өнөө жилийн баяр наадамд мөн зодоглохгүй байх шийдвэр гаргажээ.
Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхэнд Улсын аварга Ж.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба нар учраа бөхөө даваад байна.
Сэтгэгдэл ( 15 )
Нүүрсчин болсон юм бишүү.
Өөрөө л өөрийгөө хохироож байна даа. Харж явдаг аварга маань юмсан
Барилдаанаа одоо болимоорийн
Ж.Менхбат гэж юу хуцаад байгаа ац вэ? Хvний овог зев бичээчээ тэмлvvн малаа
Зайлооо идда минь
Энэ хүн барилдсан ч барилдаагүй ч монгол наадам болдогоороо л болно. Гагцхүү цаг хугацаа буцаж эргэдэггүй гэдгийг л бодмоор юмаа
Жаахан балай болчихсон хүн л дэ ! Тархиндаа юмтай хүнийг юмьай болчихсон байна гэж хэлж болдоггүй гэсэн !
Ugaasaa diilehgvi gedgee medeed barildahgvi bgaan
Допинг шаагаад даян аварга болчихдог тэ бүр дархан аварга болсон хүн байна
Сайхан аварга шүү
Tov halhiin Mal maltai yu ch yarih ve dee
Zodog ttailahAr boljdee
Наадамд давахгүй эхнэрээ давж байвал барав гэж...
Зөв ш дээ, шальж барилдахгүй байж наадам үймүүлэх хэрэг юун, энэ Өсөхбаяр энэ тэр бол одоо больмоор
Улсын наадамдаа барилдахгүй бол улсын аварга гэж байгаад яах юм бэ, зодог тайлаач, Сүхбат шиг. Гэхдээ зодог тайлчихаад Сүхбат шиг эргэж буцаад будлиан үүсгээд байж болохгүй шүү.