"Үе тэнгийн найзаа мориноос унахаас сэргийлж чадсандаа баяртай байна"

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын хурдан морины азарганы уралдааны үеэр азарганаасаа унах гэж байсан унаач хүүг түшиж, уралдаанд нь оруулсан Б.Баттөгөлдөр хүү олны хайрыг татаад байна.

Болсон үйл явдлын талаар түүнтэй "ТВ5" телевизийн сэтгүүлч ярилцаж, сэтгэгдлийг нь үзэгчидтэй хуваалцлаа.

Тэрээр “Миний морь түрүүлж давхиж байгаад замд суучихсан юм. Гэтэл тэр хүүхэд хажуу талаар азаргатайгаа ширүүн гарсан. Удалгүй тэр азарганы явдал удаашраад миний унаж явсан азарга давхиж явах үедээ зоог нь мөргөхөд унаач хүүхэд нь ойчих гэхэд нь би түшсэн. Үе тэнгийн найзаа мориноос унахаас сэргийлж, аварч чадсандаа баяртай байна.” гэлээ.

Тэрбээр Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, настай, долоо дахь жилдээ морь унаж буй аж. Өнөө жил азарганы уралдаанд найм дээр давхиж яваад хүүг унахаас сэргийлж, түшиж аюулгүй болгоод өөрөө ард нь үлдэн, 11 дүгээр байрт оржээ.

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадамд даага унаж, гуравт хурдлуулж байсан бол 2021 оны бүсийн наадамд хөл нь доголсон мориныхоо амыг татсаар байсан ч хурдалсаар дөрөвт орж ирж байсан нь түүнд хамгийн гоё мэдрэмж үлдээсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yneheer mundag(194.230.161.97) 2023 оны 07 сарын 12

Yneheer mundag hyy. Mash ich baharhaj baina. Jinhene mongol er.\nMinii huvid bol ene hyy byh talaaraa tyryylsen hyyhed.

0  |  0
Сүхээ(64.119.23.41) 2023 оны 07 сарын 12

Араас нь татаагүй юм байна лээ. Энэ хүү яг үнэнийг хэлсэн байна хажуугаас нь бичлэг хийсэн хүн бичлэгээ тавьсан байгаа түүнийг үзээд яаг ойлгоно шүү.

1  |  0
Mgl (202.9.46.102) 2023 оны 07 сарын 12

Azarga n urduur orohdoo hoid zoo n davkhij yavaa azraganii tseejimd tsohigdood bogs n hondolsonguut huuhed holbirson, unah ersdel uussen, tegehed n Harin sambaachilj barij avaad tulkhej togtoojee . Minii huu estoi judag , mongol hunii uhaan gargajee

0  |  0
555(192.82.91.6) 2023 оны 07 сарын 12

За дүү минь араас нь татна амгайг чангаана худлаа ярина муу юманд их сүрхий юмаа.Үйлийн үр гэж байдгийн битгий ийм муухай бай!!!\nСанаа муутын заяа муу гэдгийн шүү!\nТомчууд нь сайн хэлж сургаарай!!!!!!

1  |  3
Зочин(86.111.138.25) 2023 оны 07 сарын 11

Морь шүргээд хүүхэд нь найгаад ирэхэд нь цааш түлхээд унахаас нь хамгааллаа гэж харагдаж бна\nОлон жил морь унаад догширсон хүүхэд биш байлгүй дээр арайчдээ

0  |  0
Галаа(103.57.93.37) 2023 оны 07 сарын 12

Минтй хүү чи бол гайхамшиг, бодсон бүх зүйл зүйл чмнь биелнэ гэдэгт итгэлтэй бна

3  |  0
huud(202.126.89.176) 2023 оны 07 сарын 11

mundag

1  |  0
ЗОЧИН(122.201.21.153) 2023 оны 07 сарын 15

АРААС ТАТААД ТОГТООНО ГЭДЭГ Ч МУУ АРГЫН ДЭЭД

5  |  0
504(122.201.21.153) 2023 оны 07 сарын 12

МУУ БАШИР ГАРАМГАЙ СУРСАН УНААЧ БАЛЧИР ХҮҮГИЙН АМАНД УНАДАГ ХЭВЛЭЛ , САЙТУУД , ТВ СУВГУУД ИЧИГ ИЧИГ ИЧИГ !!!

7  |  0
Zochin(202.126.90.42) 2023 оны 07 сарын 11

Zuv mundag hunleg huu bn

0  |  0
Зочин(66.181.160.43) 2023 оны 07 сарын 15

За бас худлаа ярих ч дээ, сайхны сайны ёр биш шүү. Мөрнөөс нь угзрахыг харлаа. Бжцаагаад түлхлээ. Сайн ч юм биш дээ хүү минь. Онцгүй л байна даа зам чинь.

8  |  1
Би(66.181.161.156) 2023 оны 07 сарын 12

Аораас нь татсан

4  |  0
Top