Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай нар тав давж, Улсын аварга С.Мөнхбат өвдөг шороодлоо.
Улсын арслан Ц.Содномдорж Улсын заан М.Өсөхбаярыг амлан барилдаж, давлаа. Мөн энэ даваанд Улсын заан Б.Батмөнхийг амласан Улсын арслан Б.Орхонбаяр тав даваад байна.
Улсын гарьд М.Бадарч, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нар даваагаа ахиулж, Улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, Улсын харцага Н.Золбоо нар өвдөг шороодлоо.
Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "ЦДҮСүлжээ" ТӨХК, Хилийн цэргийн 0208 анги, "Язгууртны зам" ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар тав давж, Улсын начин цолны болзол хангалаа. Түүнчлэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар, Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн хурц арслан С.Сүхбат нар Монгол Улсын начин цолны босгоор алхаад байна.
Барилдаан үргэлжилж байна.
ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
Тавын даваанд үлдсэн аймаг, цэргийн цолтой бөхчүүд
Сэтгэгдэл ( 0 )