Улсын харцага Ц.Бямба-Отгон УЛСЫН ЗААН цолны болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. 

Долоогийн давааны эхэнд Улсын гарьд М.Бадарч аймгийн хурц арслан С.Сүхбатаар долоо давсан бол дөнгөж сая өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн Улсын аварга О.Хангай аймгийн арслан Г.Ганхуягаар давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Мөн энэ даваанд Улсын харцага Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх Ц.Бямба-Отгон Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа. 

Ц.Бямба-Отгон 1995 онд төрсөн. 185 см өндөр, 120 кг жинтэй. 

2016 онд Сумын заан, 2019 онд Аймгийн харцага, 2020 онд Аймгийн заан цол хүртэж, 2022 онд буюу өнгөрсөн жилийн баяр наадамд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртэж байсан билээ. 


ДОЛООГИЙН ДАВАА 
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Ц.Содномдорж (У.ар)
  2. О.Хангай (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. М.Бадарч (У.г) - С.Сүхбат (А.х.а)
  4. Б.Пүрэвсайхан (У.з) - Ц.Бямба-Отгон (У.х)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top