М.Бадарчид “Улсын арслан”, Ц.Бямба-Отгонд “Улсын гарьд” цол олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол олгов.

Мөн найм даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэрэнсодномын Бямба-Отгонд “Улсын гарьд” цол олголоо. 
 

“Улсын арслан цол олгох тухай” болон “Улсын гарьд цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын арслан М.Бадарч, Улсын гарьд Ц.Бямба-Отгон нарт цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.45.6.241) 2023 оны 07 сарын 13

Bayar hurgie,

0  |  0
Зочин(202.126.89.86) 2023 оны 07 сарын 13

Нээрээ, наадуул чинь допингийн даваагаа давах юм уу даа, бүдэрч балрах юм биш биз, кк

0  |  0
Ddavaaa(202.21.107.14) 2023 оны 07 сарын 13

Dopingiin shinjilgeenii hariu gartal tsol olgohiig huleej bolohgui yum uu? Tsolnii batlamj garduulij baih ni zohistoi bus uu?

0  |  0
Top