“Азуре Коал Монгол Майнинг” ХХК баяр наадмын өмнө амласан ёсоор Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Нутгийн буян" группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид 10.000 ам.доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Их Монголын хүчтэн" дэвжээ, "Нутгийн буян" группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 ам.доллар тус бүр гардуулан өгчээ.
Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, Гавьяат жүжигчин Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулав.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 4 )
сайхан байна залуусаа дэмжиж байгаад баяр хүргэе
Монголын бөхийн холбоонд Мангалжав жинхэнэ шударга ёсыг тогтоож байгаа гэж боддог шүү. Магалжаваа амжилт
Энэ Аглуу бас хэдийдээ дарга болчив оо. Хошин шогийнхон орлого буураад тоглолтгүй болчоод энд тэнд орж дарга болж тогтмол цалинтай болж дээ
Допинг илэрвэл доллараа буцааж авах уу, вандан тас болоод л дуусах байх даа, кк