Х.Баянмөнх: Барилдаанаас идэвхээр хасах нь үндсээрээ буруу

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Үндэсний их баяр наадмын өмнөхөн хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулж, энэ жилийн баяр наадмаас эхлэн мөрдөж байгаа билээ. Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулснаар дөрвийн даваа дууссаны дараа ам авснаар наадам завсарлах, бөхийн ам авах үйл явцыг цахимаар явуулах, тухайн бөх 4 минутад багтан амлах бөхөө нэрлэх, ам авахаар Бөхийн асарт ирэхдээ гар утасгүй байна гэх мэт дэвшил гарч, барилдааны эмх цэгцтэй байдал сайжирсан ч Хөлийн цэцүүдийн шийдвэрээр идэвхгүй барилдсан бөхийг хасах журам олон нийтэд таалагдсангүй. Тэр тусмаа дээгүүр даваанд энэ дүрмийг хэрэгжүүлэх нь монгол бөхийн уламжлал, соёлд нийцэхгүй байна гэж бөхчүүд ч, олон нийт ч үзэж байна.

Дүрмийн өөрчлөлтийг мөрдөж байгаа учраас энэ жилийн баяр наадмын долоогийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагт хаялцаагүй тул Үндэсний бөхийн барилдааны дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу шийдвэрлэж, Н.Батсуурийг идэвхтэй барилдсанд тооцож, давуулах шийдвэрийг Хөлийн цэц гаргасан юм.

Барилдааны идэвхийг харж, даваа өгөх Үндэсний бөхийн дүрмийн шинэчилсэн заалтын талаар Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх дараах байр суурийг илэрхийлжээ.
 

-Монголын ард түмэнтэй адил ингэж сайхан баярлаж, нааддаг улс дэлхийд байхгүй. Бөхийн шинэ дүрэм муу байна. Идэвхээр хасдаг бол үндсээрээ буруу. Буруудуулсан байна.

Би эсэргүүцэж байсан. Энэ улсууд чинь үгэнд орохгүй юм билээ. Монгол үндэсний бөх нэг нь давж, нэг нь өвдөг шороодож байж дуусдаг барилдаан.

Монгол бөхчүүд сүн далайг шалбааг болтол, сүмбэр уулын дов болтол барилдаж, нэг нь дийлж, нөгөө нь унадаг. Дүрмээ боловсруулах хэрэгтэй байна. Энэ том дутагдал.


ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМД ОРУУЛСАН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ
 

  • Барьцгүй барилдаан 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ)
     
  • Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан 20 минут үргэлжилнэ. Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана гэсэн үг.
     
  • Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
     
  • Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баточир(66.181.160.94) 2023 оны 07 сарын 16

60 минутанд хаялцана гэж Монгол бөхөд хэлээч байж болохгүй дүрэм шүү. Монгол бөх нэг давж нөгөө нь өвдөг шороодож байж барилдаан дуусч тахимаа өгдөг уламжлалыг устгах гэсэн хар буруу санаатаны хорон явуулга юм байна.

0  |  0
Зочин(64.119.17.224) 2023 оны 07 сарын 15

Амласан бөх нь сүүлийн 20 минутанд барьц халуулаад байсан шүү дээ.Унасан бөхийг өвдөг шороодлоо гэдэг.Өвдөг шороодоогүй худлаа идэвх гаргалаа гээд тойрч гүйж байгаад давсанд тооцогддог нь монгол бөхийн уламжлалыг гутаасан хэрэг. Түүний оронд шодоод барьц бариулдаг нь арай дээр бөгөөд өвдөг шороодсон нь унасанд тооцогдох нь зөв. Хууль зүйн дэд сайдыг халах хэрэгтэй.Эхний 40 минутанд мэх хийсэн дүр эсгээд сүүлийн 20 д нь барьц халуулдаг нь гутамшигтай байлаа.

1  |  0
Болор(124.158.70.127) 2023 оны 07 сарын 14

Ер нь амалсан хүн мэх хийхгүй байвал тэр хүн хариуцлага хүлээх хэрэгтэй

0  |  0
Болд-Эрдэнэ(124.158.70.127) 2023 оны 07 сарын 15

Монгол бөхийн заргыг Хүрэлсүхийн авгай шийддэг байж хэрхэвч болохгүй дүүгийнхээ нөхрийг Дархан аварга болгох гээд Хүрэлсүх ерөнхийлөгчийн эхнэр зүтгээд шившиг хутгалаа Ер нь Батсуурь учиргүй муу бөх биш гэхдээ энэ бол биш Содномдоржийг яагаад ч дийлэхгүй гэдэг харагдаж Хүрэлсүх ерөнхийлөгчийн авгай навсаганаж орж ирж шийддэг маш буруу

2  |  0
Д,Энхбаяр (202.126.89.30) 2023 оны 07 сарын 14

Дүрмийг өөрчилж болно гэхдээ бугшсан хороос сэргийлсэн алхам хүмүүс нэг их бухимдаад байх шаардлага байхгүй

1  |  0
Зочин(203.91.115.39) 2023 оны 07 сарын 15

Битгий хуц. Овоо нэг дэвшил гарч маапаангүй наадаж байхад юү гээд байгаа хөгшин зөнөг вэ? Ганц бөх бухимдаж түүнийг ганц хүн дэмжих яамай. Энэ жилийн наадам сайхан болсон. Бөх маш шударга боллоо. Энэ мэт хутгуур, Исмэлүүдийг бүү сонс. Энэ Исмэл төр түмний хайр хишгийг үлдээлгүй хамсан. Гэвч энэ амитан сэтгэл дүүрэн байсан өдөр нэг ч үгүй. Уг нь нэг харц гаралтай бутач нөхөр. Халх төр, бөхийн хүчээр өдий зэрэгтэй яваа. Гэвч үргэлж гомдоостой. Үргэлж дайсагнаастай. Исмэл гэж энэ.

0  |  2
Х(139.5.217.232) 2023 оны 07 сарын 15

Барьц халуулаад тэрийгээ идэвхтэй гэж тооцвол буруу шүү...хэдийгээр цаг хугацаа чухал ч хаялцахгүй бол наадам биш болно

4  |  0
Иргэн(202.9.47.43) 2023 оны 07 сарын 13

Цагтаа хоёр Мө аврагууд удаан барилдаад үзүүр түрүүнээс хасагдаж л байсан биздээ. Идэвхи үнэлдэг шалгуурыг барьц халахаас эхлүүлээд хасан оноо, тэнцвэр алдуулах мэх хийсэн нэмэх оноо гээд тоологдоод явдаг бол хэн маргах билээ дээ.

0  |  0
Ббр(202.126.89.101) 2023 оны 07 сарын 13

Монгол үндэсний бөх өвдөг,тохой, толгой газарт хүрч унасанд тооцно амаар зөвлөлдөж давахгүй шүү

1  |  0
Зочин(202.126.89.86) 2023 оны 07 сарын 14

Орчин үед хугацаагүй, цаг хугацааны хувьд төлөвлөх боломжгүй юм байж болохгүй болчихоод л ингэж балраад байна бус уу, хаялцахгүй байгаа хоёрыг яах вэ, хонон өнжин хүлээх үү, хуруудуулах уу, шодох уу

3  |  1
Top