Д.Сумъяабазар: Г.Өсөхбаяр бид хоёрын 2005 оны барилдааныг санагдууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Монгол Улсын аварга, Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар Ардын хувьсгалын 102 жилийн ойд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлжээ. 

Тэрбээр "Улаанбаатар хотод үер усны гамшиг учирч, багагүй хэмжээний хохирол амссан ч Монгол төрийн наадам дэлгэр сайхан боллоо. Энэ удаад баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд даргын хувьд, нийслэлийн онцгой комиссын даргын хувьд үер усны гамшгийг хохирол багатай даван туулах, улсын баяр наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулах ажлыг зэрэгцүүлсэн амаргүй, тун завгүй өдрүүдийг үдэв.

Шүдлэн насанд хар үрээ "Ард түмэнтэй"-гээ хамт түрүүлж, Дархан аварга Г. Өсөхбаяр Архангай аймгаараа, миний бие Өвөрхангай аймгаараа дуудуулан цоллуулж байсан тэртээ 2005 оноос хойш гараагүй тохиол байлаа. Олны таамаг эвдсэн сонирхолтой бөхийн барилдаан боллоо. Шинэ цагийн эхлэл хэмээн бэлэгшээв.

Монгол Улсын арслан цолонд хүрсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Монгол Улсын Гарди цолонд хүрсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон нартаа халуун баяр хүргэж, амжилт хүслээ. Залуу дүү нартаа олныхоо хүндлэлийг өндөрт өргөж явахыг хүсье" хэмээн уулзалтын сэтгэгдлээ илэрхийлжээ. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бибэр(192.82.90.202) 2025 оны 03 сарын 13

Маш сайн ажиллаж байгаа шүү Сумъяабазар

1  |  0
Зочин(43.242.243.146) 2025 оны 03 сарын 13

Манай хотод бех ярьдаг дарга биш ажил хийдэг, толгой, менежмент сайтай, сайн зохион байгуулагч дарга л хэрэгтэй байна даа, харамсалтай

2  |  2
Рхмол(103.229.121.115) 2025 оны 03 сарын 13

Сайхан байна

2  |  0
irgen(31.45.6.241) 2025 оны 03 сарын 13

ene ter aimag sum yah ve, ulsiin naadamdaa turuulj uzuurlesen l goe baina.

1  |  1
Зочин(192.82.67.16) 2025 оны 03 сарын 13

Бөх дарга бөхөө ярих нь маш их зохидог хотын ажил огт зохихгүй чадахгүй эв учрийн ч олохгүй бгаа нь илт бдаг хотын ажил бол бөх хүний ажил огтоос бишшүү

5  |  1
Зочин(202.126.89.86) 2025 оны 03 сарын 13

Олны жишгээр жалга дов ярих юм бол энэ хоёр хотод ёстой түй ч хамаагүй механик өсөлтүүд ш дээ, эдэнд ингэж пялдаганах ч хотын даргын өнцгөөс бол илүү л зан баймаар юм, кк

2  |  1
Close menu