Өвөрхангайд усны түвшин нэмэгдэж, АЮУЛТАЙ нөхцөлд хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Гол ус эргээ халин үерлэж байгаа тул аялал зугаалганд явж буй зорчигчид анхаарал болгоомжтой явна уу!

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас зам, гүүр эвдэрч, усны түвшин эрс нэмэгдэн, аюултай нөхцөлд хүрсэн тул иргэд, олон нийтийг аялал зугаалгаар явахгүй байх, замд яваа зорчигчдыг аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөе.

Тодруулбал Онги гол Уянга сумын орчим үерийн аюултай түвшинг 25 см-ээр, Арвайхээр сумын орчим, үерийн аюултай түвшинг 7 см давж үерлээд байна. Цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн Орхон гол Бат-Өлзий сумын орчим үерийн аюултай түвшинг 26 см-ээр, Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 12 см давж үерлээд байна. Цаашид улам нэмэгдэнэ.

Орхон гол Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 23 см давж үерлээд байна. Зэгстэй гол Өлзийт сумын орчим үерийн аюултай түвшинг 2 см давж үерлэсэн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.72.245.203) 2023 оны 07 сарын 14

evluuldeg togloom !!! , chot chodoo chaa l bol iim guur elbeg delbeg!!! , Mongol chin ich bayan uls schuudee !!!! kkk

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 07 сарын 13

ter barysan guuriig ny xarchik zugeer l togloom

0  |  0
Top