“HOT FESTIVAL” төв аймагт 3 өдөр үргэлжилнэ

Админ | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Улаанбаатар хотоос 45 км зайд байрлах Төв аймаг, Манзушир хийдийн урд байрлах байгалийн үзэсгэлэнт газар долдугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд "HOT FESTIVAL" болно.

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газарт гэр бүл, найз нөхдөөрөө ирэх боломжтой юм. Өглөөний Иого хийх, нар мандахыг харах, Манзуширийн хийдийн аялал, морь унах, спортын тэмцээн, салса бүжиг, усан бөмбөлгийн тулаан, хөгжөөнт тоглоом, Wine&canvas, халуун өдрийн зайрмаг, DJ, хотын үйлчилгээ, бороонд гуниглах, хосоо олох, майхан хэсэх гэх мэт хөтөлбөрүүдтэй юм байна.

Артистуудаас:  Niciton, A sound, Rookie, Morning Star, Naagii, Rec On, Jojo, Quiza, Capital Band, Baatar, Enkh-Erdene, Galtman, Bay, Planinst Ami, Celine,Desberg, UB Salsa, Jonion, B-Way, Areso, Chillgun, Delkhii, Macho,D Dance, Gremix, Comedy Lab зэрэг артисууд оролцоно.

 

Хүүхдэд зориулсан зүйлс юу байх вэ?

 

  • Хүүхдийн өдөр өнжүүлэх гэр цэцэрлэг ажиллана. Мэргэжлийн багш нар хүүхэд өнжүүлэх хөтөлбөр, хөнгөн зууштай./Нэг өдрийн төлбөр нь 10.000 төгрөг/
  • Хүүхдийн тоглоомын талбай байршуулсан бөгөөд хүссэнээрээ тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх /Зарим тоглоом нь төлбөртэй/
  • Streaming with GREMIX Event долдугаар сарын 15ны өдөр нь GREMIX-тэй зургаа авахуулах
  • “Модны зам” хүүхдийн дуулалт жүжиг үзэх гэх мэтчилэн хүүхэд багачуудад зориулсан хөтөлбөр тусгагдсан гэдгээрээ онцлогтой.

 

Өөрсдөө хоол хийж идэх боломж байгаа эсэх?

 

  • Монгол, Европ, Япон ,Солонгос, түргэн хоол, хоолны асруудаар үйлчлүүлэхээс гадна хөлдөөсөн хоолны бэлдэцээс худалдан авч өөрсдөө хоол хийж идэх болно. Пийв, коктейл зэрэг уух зүйлс худалдаалах цэгүүд хангалттай байх юм.

 

Хэрвээ та майхангүй бол майхан түрээслэх боломжтой юу?

 

  • Тохижилттэй ба ор, сандал, ширээ, дэвсгэр, гэрэлтэй.
  • 1хоног
  • 4 хүнийх -200.0000
  • 6 хүнийх- 250.000
  • Тохижилтгүй 8 хүн байх боломжтой майхны хувьд 150.000 төгрөгний төлбөртэй юм байна. Заавал майхан түрээслэн гэлтгүй өөрсдөө аяллын багц хэрэгслээ ч авчрах бүрэн боломжтой.

 

Тасалбарын тухайд

 

  • V-district 150.000
  • L-district 170.000
  • S-district 170.000
  • Family district- 170.000
  • Хүүхэд 2-16 нас 40.000
  • Нэг машины такс-90.000
  • Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар 3 өдөр, 2 шөнийн турш хийх аялал, энтертайнмент зуны фестиваль наадам болох юм байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
x(103.229.121.249) 2023 оны 07 сарын 13

show tsengeen ntr chini duusah bloogui yumu

0  |  0
Top