Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын өмнө шинэчлэгдэж, энэ жилийн баяр наадмаас хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн талаар Улсын аварга О.Хангай өөрийн сошиал хуудсаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содонмдорж нарын барилдаан идэвхээр хасах дүрмээр шийдэгдсэн. Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, жинхэнэ монгол хүн гэдгээрээ бахархдаг, омогшдог, баяр цэнгэлийн дээд баяр. Идэвхээр хасдаг дүрэм орж ирснээр ард түмнийг нутаг усаар талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гарсныг та бид харсан. Давсан, унасан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд тиймхэн шийдвэр байлаа. Унасан бөхийн хувьд үнэн хүчийг үзэж барилдаад хаялцсан бол гэж бодогдож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болж байна. Өнгөрсөн 2022 оны наадмаар ч энэ дүрэм хэрэгжиж байсан. Өнгөрсөн жил энэ дүрмээр дөрвийн даваанд дөрвөн хүн хасагдаж байсан. Дээгүүр даваанд ийм асуудал үүсээгүй учраас хүмүүсийн анхаарал таталгүй өнгөрсөн байх.
Заалны барилдаанд ч бөхчүүд хаялцахгүй бол идэвхээр хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) санал нийлдэг.
2023 оны гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор Дүрмийн өөрчлөлтийн нээлттэй хурал зохион байгуулсан. Энэ хуралд 30-аад бөх ирсэн. Хуралд оролцсон бөхчүүд идэвхээр бөхийн барилдааныг үнэлж, хасдаг дүрмийг болиулж, тэгш барьцыг оруулж ирэх дээр санал нэгдсэн. Энэ шийдвэрээ МҮБХ 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн. Гэвч энэ салбар хороо бөхчүүд болон МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг хүлээж авалгүй, өнгөрсөн жилийн наадмын адил идэвхээр хасдаг дүрмээр явна гэсэн хариу өгсөн. Зөвхөн “О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням нарын аваргууд, МҮБХ-ны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав нар сууж байгаад өөрсдөдөө зориулсан дүрэм баталсан” гэсэн худал мэдээллийг хүмүүст түгээсэн. Гэтэл тэр хурлын тэмдэглэл, протокол нээлттэй, оролцооны хувьд хэн ч оролцож болохоор хурал болсон. Хүнийг ингэж хамаагүй гүтгэж болохгүй. Х.Баянмөнх аварга маань ч энэ хасдаг дүрмийг буруу гэдгийг хэлсэн.
Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны хүмүүс Бөхийн холбоо, бөхчүүдээс гаргасан санал, дүрмийг хүлээж авахгүйгээр өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж, өөрсдөө дур мэдэж ийм дүрэм баталж болохгүй.
МҮБХ-ноос Бөхийн салбар хороонд 2023.04.12-нд идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх санал хүргүүлсэн ч хүлээж авахгүй байсаар Баяр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 5-нд дур мэдэн дүрэм баталсан. Ингэж болохгүй ээ. Хүн бүхэн бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг чаддаг, хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсч байх хэрэгтэй. Ямар хортой үр дагавар дагуулсныг бид сая харсан. Наадамчин олныг бухимдуулж,, бөхчүүдийг хооронд нь талцууллаа.
Миний бодлоор Үндэсний бөхийн салбар хороо бус Бөхийн холбоондоо Баяр наадмаар барилдаан зохион байгуулах эрхийг нь өгч, хоёр дүрэмгүйгээр зөвхөн МҮБХ-ныхоо дүрмээр наадмаа зохион байгуулмаар байна.
Төрийн наадамд цол дуудуулж байгаа бөхийг зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг компани зарлуулна гэж журамласан нь бөхчүүдийн эрх ашгийг хөндаж байна. Цолоо дуудуулахдаа хоёр аймгаар зарлуулдаг бөх ганцхан би л байгаа. Намайг наадмын өмнө ийм утгатай пост оруулсан болохоор Бөхийн салбар хороо тийм дүрэм гаргасан. Монгол бөхдөө хайртай, төрөөс хамааралгүйгээр бөхчүүдээ дэмждэг хувийн хэвшлүүд олон байгаа. Зарим бөх цолоо дуудуулахдаа хоёр, гурван компани зарлуулдаг. Би гурван компаниар зарлуулдаг, алийг нь зарлуулахаа мэдэхгүй байгаа. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Цолоо дуудуулахдаа хоёр гурван компанийг зарлуулахаар тийм их цаг хугацаа орох гээд байгаа юм уу. Засуулдаа хэлээд хоёр компаниа зарлцуулчихъя гэхээр эрхийг нь хасна гэж тэднийг дарамталсан байх жишээтэй.
Ам авах хугацаа цахим боллоо гээд сайжирсан юм байхгүй. Хугацаа давчуу байсан. Гурвын давааны ам авах хугацааг сунгамаар санагдсан.
Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдэд суух сандал ч байхгүй, ногоон дэвжээ рүү орх эрхгүй болсон байна.
Цагдаа нарт үүрэг өгчихсөн, хамгаалалт гаргачихсан байсан. Зургаан аварга л орох эрхтэй, бусад бөхчүүд нь орох эрхгүй. Ногоон хашаан дотор хорьчихдог. Бид бас бөхөө үзнэ, бөхөө үзэж байж тэр бөх ямар барилдаан хийж байна гэдгийг судална, амаа авна. Ногоон хашаанд хорьчихоод оруулах ч үгүй, гаргах ч үгүй байсан. Өмнөх өдөр нь унасан бол дараагийн өдөр нь оруулахгүй. Ийм дарамтан дунд монгол наадам маань өнгөрлөө.
Эцэст нь, Наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр гаргасан хүмүүст хэлэхэд "Та нарын бодол өөрсдөдөө л зөв байх. Гаргасан шийдвэр чинь наадамчдыг талцуулж байна. Тийм учраас МҮБХ-нд барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, гаргасан дүрэм журмаар нь бид барилдмаар байна".
Та бүхэн завгүй байдаг бол өөрсдийн ажил төрлөө хийгээд, бөх үзэх дуртай бол бөхөө үз, бөгс чинь чилээд байдаг бол эртхэн харьж, амарсан нь дээр.
Монголчууд үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйдаж байгаагүй юм шүү.
Сэтгэгдэл ( 34 )
Ер нь хужаа эрлийз, хурлийзууд Монгол наадамд илvvдэнэ шvv
Яагаад бех хvн бехее vзэдэггvй юм хар хужаа биш.
Хогийн салбар хороог тараа Хангай аварга зев хэлж бегс нь чилсэн дарганцарууд зайлаад сандлаа орхиод тонил.
Та нарын дураар болдог наадам биш байх аа. Дуртай бол хууль ,дүрмээ дагаад оролц. Үгүй бол гэртээ амар. Ямар олон юм ярьдаг юм.
anhnaasaa l gonshgnood heruul hiigeed bsiin heruul hiivel chinii naad tsol chini ahihgui shuu tevcheer zaaj helee hazaad olniig dga
ингээл тэнэгтээд байх юмаа
Buten 1 tsag hangalttai hugtsaa shu , Tegeed odorjin 1 huntei barildah geed bgaa yum uu
Zov.boh uzehed uidaad bgaa bol gerluugeed\n Yavcgaa durtai uls n Mgl dayaraa uzne
Цэнгэлдэх хэтэрхий жижигдээд байна уг нь бүхэл бүтэн улсын наадам
Шагай, бөх, морь, сур бүгдээрээ дээрээ холбоо, удирдах зөвлөл, дүрэм, журамтай. Энэ байгууллага, хүмүүст нь зохион байгуулах эрхийг нь өгчих. Эдгээр хүмүүс зөндөө олон наадам,тэмцээн, уралдаан зохион байгуулаад сурчихсан. Төрөөс төсвийг нь өгөөд дэмжиж туслаад явбал болох байх. Салбар хороо бол ёстой дэмий л бна. Аваргын яриаг дэмжиж байнө.
Аргагүй л Аварга бөх шиг үнэнийг шууд хэлсэн байна. Бөгс нь чилдэг юм бол эртхэн харьж үз гэж янзтай хэлжээ. Дэмжиж байна аваргыг.
Naadam saixan bolson. Shuurhai barildaj sur!!
Наадмаар 5 хоног одоо бараг 6 хоног амардаг боллоо гэтэл хоёрхон өдөр бүх арга хэмжээг шахаж хийдэг нь буруу үүнээс болж ийм асуудал үүсэж байгаа аажуу уужуу 3 өдөр наадахад хангалттай болно дарга нар үлдсэн хоногт нь хөдөө хээр гарч кугаалж цэнгэж хороо найруулахад хэрэгтэй байх тэрнээс чинь болж ард түмэн ус осол хоёрт үххээд дууслаа наадмын хуулиа намар янзал тэгэхдээ холбоодуудын их хурлыг нь хийлгээд тэрнээс гарсан саналын дагуу батал сур, шагай морь бөх гээд байгаа биздээ та нар ямар үзмэрч биш
Бадарчаас үлгэр дууриал ав гахай минь ямар мундаг хурдан шуурхай барилдаж түрүүлэв болж л бна шт
Цагийн хязгаартай байх нь зөв. Хугацаандаа багтаж хаялцаагүй бол хоёуланг нь барилдаанаас хасах нь зөв.
30 минутаас илүү зугатааж барьц авахгүй луйвардаж байгаа бөхчүүдийн барилдах эрхийг 10-20 жилээр хасах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд 15 сая төгрөгөөр торговол таарна.
чи хэдэн цаг барилдах байсан вэ чамйаг хараад суугаад байх басйан юм уу тэнэг бөхчүүд хэзээ ард түмнийг хүндэлж байлаа муу болгон бөхчүүдээс гардаг болж дээ ард түмэн чамайг эрхлүүлэх ёстой юм уу болио зайлаа
Бүтэн цаг тэврэлдээд зогсчихдог бөх гэж ямар юм байна аа, ямар үзэгчдийг залхаан цээжлүүлэх гэж байгаа юу, шуурхай барилдах хэрэгтэй ш дээ, цагийг улам багасгах хэрэгтэй, ер нь олон улсын жишгээр 10-15 минут байхад л хангалттай
Энэ шийгуа аварга маань юу яриад эхэлэв ээ
бадарч арслан 1 цаг гаруйхан хугацааны дотор 9 давсан бхын. гэтэл хэрүүлч хоёр лалар бүтэн цаг барилдаад бие биенийгээ унагаж чадсангүй, хохь нь.
ХУРДАН БАРИЛДАЖ СУР АЦ МИНЬ
Гоё чааж байна. Зөв ш дээ
Hurdan barildah l heregtei shd ee.Huniig zalhtal in yadartal in zuuraldaj bgaad unagadag tiim balai yum gj yu bdagiin
Түрүүлсэн бөх Бадарчийн энэ наадмын барилдаанд зарцуулсан нийт хугацаа цаг гаруйхан бсан гэсэн. Хурдан барилдаж болох л юм бна лээ. Хүч мэхээр биш залиар давчих санаатай барилдааныг уяаад байж болохгүй.
Энд МАНгар троллууд ямар их байнаа. Өөрсдөө энэ хүний өрөөсөн гуяыг ч даахгүй юмнууд худлаа бүлтэрцгээгээд Сайнзориг гэж нэг юмаа хамгаалаад байгаа юм уу хаашаа юм.
yun gonshignuur vee ooroo gyuij orj ireed
Энэ жаал түрүүлж чадаагүйдээ шаралхаад янз бүрийн яриад байх шиг, тэр Бадарчаас асуувал сайхан наадам боллоо л гэх байх даа, кк
durandaa barildaj bga banhar zugeer zailaach guij barilduulj bga bich uchir barildah sonilholtoi zaluuchuudad zaigaa tavj ug thaana chin chadvarlag zaluuchuud zunduu bna ene banhart taalagdah gej Mongol naadam boldog yum bich suliin ued huuhdees doloon setgehuuutei Mongol banhar olchroo be 1n davj 1yalagdag uchir ene gej huurdug uls Mongol buhuus zailval yasan bol
Тэгээд 2 өөхөн бөмбөгийг бүтэн 2,3-н цаг ямар ч мэх хийхгүй хоорондоо хэрэлдээд барьц булаалдаад зогсохыг ард түмэн хараад суух юм уу?битгий эргүүтээд бай.жүдо бөхөд дээд тал нь 10 минут барилдаад шууд хасдаг.дэлхий даяар уйтгартай ямар ч хөгжил дэвшил байхгүй бөх спортын төрлүүдээс залхаж заримыг нь олимпын төрлөөс хасч байна.манай залуучууд үнэхээр сайхан үзүүштэй барилдаан үзүүлж хурдан барилдаж байна.харин аварга арслан цол авсан хэдэн гарууд барилдахаасаа илүү таахалзаж ямар ч мэх байхгүй,өөрсдийнхөө хөлөнд орооцолдоод унаж байх юм.эхлээд барилдах чадвараа дээшлүүлж хурдан шуурхай барилда
durem shuurhai barilduulj baina lee. uniigee sain murduud yavah heregtei\n
Бөхчүүд Түрүүлсэн бол монгол наадам сайхан боллоо л гэдэг шүү дээ!
барилдахаа л боличооч чамайг хүчээр ноцолдуулаад байгаа биш
Хамаг юмаа тасартал чангалчаад барьц өгөхгүй өөрсдөө давуу барьц олж автлаа барилдаан гаргахгүй удах ингэж барилдаж олон түмний уур бухимдалыг их хүргэлээ энэнд өөрөө орно дээр нь содном батсуурь пүрэвсайхан гээд бараг бүгддээ
Бөхчүүд өөрсдөө ухамсартай соёлтой байж дүрмийнхээ дагуу аль болох түргэн шуурхай сайхан барилдах хэрэгтэй шүү дээ.\n