БУЛГАН I Таван сургуульд англи хэлний ленгафон танхим тохижуулж өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26


Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник, хэрэгслээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөнөөс эхний хагас жилийн байдлаар 94.7 сая төгрөгийн ангийн ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна.

Орон нутгийн төсвийн 66.9 сая санхүүжилтээр 12 сумын 15 гэр цэцэрлэгийг шинэчилж, 5 сургуулийн англи хэлний ленгафон танхимыг нийт 409.5 сая төгрөгөөр тус тус тохижуулж, нийт 571.1 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн юм.

Дээрх хөрөнгө оруулалтаас харахад аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, тоглоом тохижилтын ажил өмнөх оноос 6,2 хувиар өсөж, барилга байгууламжийн өргөтгөл, их засвар 10,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн санаачлагаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн таван сургуульд хийгдсэн иж бүрэн англи хэлний цахим кабинетыг тохижуулж хүлээлгэж өглөө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhga(150.129.140.94) 2023 оны 07 сарын 26

hhhas

0  |  0
Top