БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р их наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, улмаар ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.
Өнөөдөр Азийн наадмын багийн спортын төрлийн тэмцээнүүдийн хэсгийн шатны сугалаа болж, хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багуудын сугалаа амжилттай явагдлаа.
Эрэгтэйчүүдийн шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай орсон бол Эмэгтэйчүүдийн шигшээ баг "А" хэсэгт зохион байгуулагч БНХАУ болон Узбекистаны шигшээ багуудтай нэг хэсэгт тус тус орлоо.
Сэтгэгдэл ( 3 )
Заяагүй махаа даахгүй хөдөлж ядсан нөхдүүд 100 нойлоор хожигдож шившгээ тариад ирнэ дээ.
Хөлбөмбөгт олон хүн явж хөрөнгө үрж байхаар дотооддоо ахмадууддаа зарцуул.\nМанай хөлбөмбөг хөгжихгүй спорт шүү
mongolin maani olon ulsiin tovchlol ni mng yumuu mgl yum uu..mgl gej haana ch bhgui geed medemhiirsen bish buruutan bolood bna...