Даншигийн түрүү бөхчүүдийг 10-15 сая төгрөг, эмээл, хазаараар байлна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 29

“Монголчуудын өв соёлын даншиг - хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно. 

Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах аж. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 06-ны өдөр болно.

Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-ний өдөр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулах аж.

Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана гэж МҮБХ мэдээллээ. 

Даншиг наадмыг зорин ирсэн монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдахаар журамлах юм байна. 

Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулах ажээ.

Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоосон байгаа.


Үндэсний бөхийн барилдаан
 

  • Түрүүлсэн бөхөд 15,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  • Үзүүр бөхөд 10,0 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.


Буриад бөхийн барилдаан
 

  • Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.


Өвөр монгол бөхийн барилдаан
 

  • Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч Гүндсамбуу (202.126.89.172) 2023 оны 08 сарын 01

Өмнөх ДАНШИГ наадмын амжилт цол амжилтад нөлөөлөх үү? Жишээ нь Р Пүрэвдагва АРСЛАН...

1  |  0
Zochin(66.181.160.39) 2023 оны 08 сарын 02

Энэ гандан буян хий ж хүмүүст тусал лам нар идэж уух,хүн шулахаа л боддог даварсан явдаг жорлонгууд өгч буй мөнгөө үерт хохирсон хотдоо ядаж өг шар хувалзнууд

0  |  1
Top