Украин тамирчдаа оросуудтай нэг тэмцээнд оролцохыг зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Украины Залуучууд, спортын яамнаас тамирчдаа ОХУ, Беларусын тамирчидтай нэг тэмцээнд оролцохыг албан ёсоор зөвшөөрлөө. Өнгөрсөн гуравдугаар сард Украины засгийн газраас тамирчдаа оросуудтай нэг тэмцээнд оролцохыг хориглосон. Гэвч Парисын олимпын эрх авах тэмцээнд украин тамирчид оролцож чадахгүй хохироод байсан юм.

Шинэ шийдвэр гарснаар украин тамирчид чөлөөт бөх, жүдо зэрэг спортын төрөлд олимпын эрхээ авах боломж нээгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top