Бээжин хотод үерийн улмаас 11 хүн нас баржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөв хоног дараалан бороо орсны улмаас үерийн гамшигт нэрвэгдлээ.

Үерийн улмаас 11 хүн нас барсан тухай Хятадын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Мөн 27 хүн одоогоор сураггүй алга болсонд тооцогдоод байгаа ажээ.
 

Бээжинд үерийн аюулаас сэргийлэн усан сан байгуулж, далангууд босгосон ч зогсоож дийлсэнгүй. Уулын 100 гаруй замыг хааж, 52 мянга гаруй хүнийг үерт автсан газраас нүүлгэн шилжүүлжээ.

Өнөөдөр ч Бээжин болон Тяньжин хот мөн Хэбэй мужийн нутаг дэвсгэрт аадар буух тухай цаг агаарын албанаас мэдээлжээ.

Үерийн улмаас Бээжингийн метроны хэд хэдэн чиглэлийн хөдөлгөөнийг хаасан байна. Өмнөд хөршийн нийслэлийн баруун талын дүүргийн замууд гол болон хувирч, зам дээрх машинуудыг үерийн хүчтэй урсгал урсгаж, сүйтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top