Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар - Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Бусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалжээ.
БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Бусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалсан байна.
МИАТ ТӨХК-ийн зүгээс "Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч Та бүхэн тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхаарна уу" гэж мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )