Олимпын боксын хувь заяа арваннэгдүгээр сард тодорхой болно

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 11

ОУОХ-ноос өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд хуучин АИБА буюу IBA холбоог гишүүнчлэлээсээ хассанаас хойш IBA холбоо олимпын бокст хамаагүй болсон нь тодорхой болсон. Учир нь хоёр тал учраа олж, маргаанаа цэгцлэх гэхээсээ илүү шүүхдэн заргалдаж, дайны байдалд орсон билээ.

Энэ үед АНУ тэргүүтэй хэдэн орны боксын холбоод Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу World Boxing хэмээх холбоог байгуулсан юм.

Энэ холбоо IBA-гийн оронд сонирхогчдын боксыг хариуцахаар ОУОХ-той хэлэлцэж эхлээд байгаа. Одоогийн байдлаар шинэ холбоонд АНУ, Аргентин, Шинэ Зеланд, Швейцар гэсэн дөрөвхөн улс элссэн. Гэхдээ IBA-гийн гишүүнчлэлээсээ гараагүй байгаа ч Ирланд, Украин, Их Британи зэрэг улсуудын холбоо World Boxing-г дэмжиж байгаагаа илэрхийлсэн. IBA холбоо шагналын маш өндөр сангаар гишүүдээ авч үлдэхийг зорьж байгаа бол шинэ холбоо нь олимпын тэмцээнээр татахыг хичээж байна.

Манай улсын харьялагддаг Азийн боксын холбоо (ASBC) ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, дүрмэндээ өөрчлөлт оруулан, IBA-гаас гарч, ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн холбоонд нэгдэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Хэрэв тэгвэл Азийн холбооны гишүүн 43 холбоо World Boxing-д нэгдэнэ гэсэн үг.

World Boxing холбоо ирэх арваннэгдүгээр сард анхныхаа чуулганыг хийнэ. Энэ үеэр холбооныхоо Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийг сонгох юм Тус холбоо 3 дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 4 гишүүнтэй байна. Мөн Тэмцээн уралдаан, эмнэлэг, допингийн эсрэг, санхүү, аудитийн хороодын дарга нарын сонгууль болно.

Арваннэгдүгээр сараас өмнө тэд ОУОХ-той тохиролцоонд хүрж чадвал чуулганаараа шинэ гишүүдээ элсүүлж, олимпын эрхийн тэмцээнүүдийг зохион байгуулахад оролцож эхлэх юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.163) 2023 оны 08 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Ха ха ха(202.126.88.149) 2023 оны 08 сарын 14

Нударган дайн олимп ч гэсэн дайн , ер нь бол дэлхийг америк шиг улс дэглэм тогтоож атаман шахуу юм бишүү маниуд үгээр нь гөлөг цариалаад ха ха ха

0  |  2
Лалар(66.181.184.177) 2023 оны 08 сарын 12

Бантан

1  |  0
Зоригоо (64.119.20.115) 2023 оны 08 сарын 14

Боксыг олимпын төрлөөс бүүр хасвал таарна. Луйвар ихтэй муухай спорт болсон.

8  |  1
Top