Доминиканы бүгд найрамдах улсад “Франклин” халуун орны шуурганы улмаас 1.6 сая гаруй хүн ундны усгүй болжээ.
“Prensa Latina” агентлагийн мэдээлснээр байгалийн гамшигийн улмаас 121 усан сувагт гэмтэл үүссэн байна. Ундны усгүй болсон хүмүүсийн тоог 1 603 152 гэж мэдээлжээ.
Доминиканы эрх баригчид ширүүн бороо үргэлжлэн орохыг анхааруулж, иргэдээс сонор сэрэмжтэй байхыг хүссэн байна.
Үүний өмнө Доминиканд шуурганы улмаас сургууль болон зарим байгууллага, нисэх буудлыг хаасан билээ.
Мөн 31 мужаас хамгийн багадаа 24-т нь түгшүүрийн улаан түвшинг зарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )