Шахмал түлш худалдан борлуулах гэрээт борлуулагчдыг сонгон шалгаруулна

2023 оны 08 сарын 28

"Тавантолгой түлш" ХХК жил бүрийн есдүгээр сарын 15-аас дараа жилийн тавдугаар сарын 15 хүртэл галлагааны улиралд шахмал түлшийг нийслэлд 650 гаруй гэрээт цэгээр дамжуулан худалдан борлуулдаг билээ. Шахмал түлш худалдан борлуулах гэрээт цэгийг жил бүр https://burtgel.ttt.mn/ сайтаар нээлттэй зарлаж иргэдээс ирсэн материалыг НАОБТГ-тай хамтарсан ажлын хэсэг сонгон шалгаруулдаг юм.

Энэ жилийн сонгон шалгаруулалтыг дээрх хаягаар иргэдээс энэ сарын 31-ийг дуустал хүлээн авна. Ирсэн материалыг ажлын хэсгийн гишүүд шалгаж шаардлага хангасан иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах юм.

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахр(66.181.166.86) 2023 оны 08 сарын 28

Шххмал түлш байгаа бол ийм хужаа коксжсөн нүүрс өндөр үнээр авах шаардлага байгааму

0  |  0
Top