“Тавантолгой түлш”-ийн худалдан авах ажиллагааг судалж, МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 10

Дэд бүтцийн салбарын авлигын нөхцөл байдлыг судлах, гэмт хэрэг гарч буй шалтгааныг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсоох ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтлоо.


Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Отгонтэнгэр их сургууль, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын газар, “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох 10 гомдол, мэдээллийг хянан шалгав. 

Авлигын эсрэг сургалтад 288 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.115) 2024 оны 03 сарын 11

Хувийн сургуулиудыг татан буулгах ажлыг богино хугацаанд хийж дуусгамаар байна. Тэнд мэдлэг олгодоггүй.

0  |  0
Энэбиш(66.181.185.39) 2024 оны 03 сарын 10

Тэр даваацэрэн гэгч яагаад хариуцлага хүлээдэгүй юм бэ? Мөнч олон хэрэгт холбогдох юм. ... нэгжлэг хийлээ 5 тэрбум гарлаа .... тендер будилуулсан л гэнэ. Тэгээд л таг....\n.

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 10

Хорт утаа үйлдвэрлээд бгаагаа манай хулгайч дарга нар ЯаГаад ойлгохгүй бгаа юм болооо

0  |  0
Бат инженер(202.9.41.6) 2024 оны 03 сарын 10

Таван толгой түлш, утаагаагүй түлш гэж Монголчуудын толгойг эргүүлж нийслэлийн хүн амыг хордуулж байгаа Хүрэлсүх тэргүүтэй авилгачидад хариуцлага тооцооч

0  |  0
Top