"Тавантолгой түлш" ХХК шатахуун нийлүүлэх санал ирүүлэхийг урьж байна

2023 оны 11 сарын 13

"Тавантолгой түлш" ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий аж ахуй нэгжүүдийг 3,151,807,010 /гурван тэрбум нэг зуун тавин нэгэн сая найман зуун долоон мянга арав/ төгрөгийн төсөвт өртөг бүхий Түлш шатахуун нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд нь хавсралтаар оруулсан техникийн тодорхойлолтын дагуу үнийн санал ирүүлэх ба дараах баримт бичгийн хамт ирүүлнэ үү.

Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үнийн саналын маягт
  • Татварын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Шүүхийн тусгай архивын лавлагаа
  • Харилцагч банкны тодорхойлолт
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн мэдээлэл
  • 2022 оны аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан
  • Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар
  • Гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаагаа нотлох албан мэдэгдэл ирүүлэх
  • Тасралтгүй гэрээний хүчинтэй хугацаанд шатахуун нийлүүлэх албан бичгээр мэдэгдэл ирүүлэх тус тус үнийн саналын материалд хавсарган ирүүлнэ.

/Тодорхойлолт, лавлагаа нь урилга илгээсэн өдрөөс хойш авсан байх/

Үнийн саналыг 2023 оны 11 сарын 14-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө цаасан хэлбэрээр битүүмжилсэн дугтуйнд хийж ирүүлэх ба үнийн саналын нээлтийг 2023 оны 11 сарын 14-ны өдрийн 15 цаг 30 минутанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр, 1072 хувьцаа мэдээллийн төв, Тавантолгой түлш ХХК, 115 тоот зохион байгуулна.

Гадаадын этгээд санал ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”.

Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар болон мэйлээр хүргүүлж болно.

Төв аймаг, Сэргэлэн сум, Зүүн үйлдвэр, Тавантолгой түлш ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс

И-мэйл: khongorzul.b@ttt.mn

Утас: 70119400

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top