Хоошёорюү: Аса ахынхаа зөвлөгөөний дагуу барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг өнөөдөр (2023.08.28) зарлалаа.

Өнгөрсөн тэмцээнд анхны түрүүгээ хүртсэн, шинэ озэки Хоошёорюү өнөөдөр өглөө "Тацүнами" дэвжээнд хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгэгдлээ хуваалцжээ. 
 


Хоошёорюү “Банцүкэгээ хараад их баярлаж байгаа ч цаашдаа их хэцүү байхыг ойлгож байна. Намрын тэмцээнд сайхан барилдаан үзүүлж, ялахгүй бол болохгүй. Аль болох олон давж, түрүүлэхийн төлөө барилдана. Хүмүүст озэки гэж дуудуулахад анх эвгүй байсан ч одоо дассан. Урьд өмнөхөөс илүү бэлтгэл хийж, хичээн зүтгэх болно. Тойргийн барилдааны үеэр Холбооны тэргүүн Хаккакү ояката надад “Одоо чиний боломж шүү. Нэг жилдээ багтаж ёкозүна болоорой” гэж захисан. Намрын тэмцээнд Тацүнами ояката, Аса ахынхаа зөвлөгөө, сургаалийн дагуу бэлтгэнэ. Аса ах одоо Японд байгаа. Утсаар ярьж, хэлсэн үг бүрийг нь шингээж авах болно. Дараагийн цолонд ойртлоо гэж бодож байгаа” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top