БНХАУ-д хиймэл оюун ухааны тусламжтай дипломын ажлаа бичсэн оюутнуудад дээд боловсролын диплом олгохгүй.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хороон энэ тухай хуулийн төслийг даваа гарагт /2023.08.28/ хэлэлцжээ. Хуулийн төсөлд зааснаар, дипломын ажилд нь хуулбарласан, буруу ташаа мэдээлэл оруулсан эсвэл хиймэл оюун ухааны тусламжтай бичсэн оюутанд дээд боловсролын диплом олгохгүй. Түүнчлэн, их, дээд сургуульд орохдоо хууль бус арга хэрэглэсэн, бусдын нэрээр орсон зэрэг оюутнуудад ч мөн диплом олгохгүйгээр үл барам эрүүгийн хариуцлага хүлээх болж байна.
Энэ сарын 15-нд тус улсад генератив хиймэл оюун ухааны сервисүүдийг зохицуулах түр журам хүчин төгөлдөр болжээ. Генератив хиймэл оюун ухаан нь социалист үнэт зүйлсийг тусгасан байхаас гадна үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй, терроризм, хүчирхийлэл, садар самуун болон худал, хор хохиролтой мэдээлэл агуулаагүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.
Сэтгэгдэл ( 0 )