Уран гулгалт: Алга болсон  Алина Горбачёва амьд мэнд олдлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Өчигдөр ОХУ-ын цахим ертөнц тэр чигээрээ 16 настай Алина Горбачёвагийн хувь заяаны төлөө санаа зовж, муу юм тохиолдоогүй байгаасай хэмээн залбирч байлаа. Муухан киноноос илүү сонирхолтой энэ үйл явдал хэрхэн эхлэв? Юу тохиолдов?

Бүх юм ээжийнх нь чатаас эхэлсэн юм. Алина Москвад дасгалжуулагч багшийнхаа гэрт амьдардаг байжээ.

Гэнэт сүлжээнд “Үдэш 19:00 цагт 16 настай охин сураггүй алга боллоо. 12-13 настай мэт харагддаг. 155 см өндөр, туранхай. “Чкалов Арена” мөсөн талбайнаас гараад Владимир сүмийн зүг явсан. Далайн эргийн хүрээлэнд 19.08 цагт орж байгаа нь бичлэгт харагдсан. Ингээд сураггүй алга боллоо. Түүнийг харсан хүн холбоо барина уу” гэж Екатерина хэмээх эмэгтэй бичсэн нь ээж нь байв. Түүнд дасгалжуулагч багш Софья Федченко утасдаж, охин нь бэлтгэл тараад хариагүй талаар хэлсэн гэнэ.

Удалгүй охиныг дасгалжуулагчаа солих гэж байсан, Софья Федченко багштайгаа тэр өдөр муудалцсан гэсэн мэдээ гарлаа. Алинагийн эмээ “Комсомольская правда”-д ярилцлага өгөхдөө “Дасгалжууулагч нь охиныг гэрбүлтэй нь уулзуулдаггүй байсан. Гурван жил би зээтэйгээ уулзаагүй. Замналд нь саад болох байх гээд чимээгүй байсан. Энэ дасгалжуулагч Алинагийн тархийг эргүүлсэн. Алина банкны карттай. Багштайгаа муудалцаад 30 мянган рубль, паспортоо аваад гарсан байна” гэж ярьсан нь гал дээр тос нэмлээ. Уран гулгалтын секцийн охид “Чкалов-арена” катокийн дэргэд байнга нэгэн хачирхалтай эрэгтэй хүн байдаг. Охидыг дагаад яваад байдаг” гэж цагдаад хэлснээр бүгд айдаст автлаа. Гаж донтонд алуулчихсан юм биш биз?

Телеграм-канал Mash баттай гэх эх сурвалжаас авсан мэдээндээ “Алина Москва голд живсан байх магадлалтай байна. Түүний эд зүйлсийг эрэг дээрээс олжээ” гэж дурдлаа. Онцгой байдлын албаныхан гол дээр ирж, шумбагчид цогцсыг хайн, шумбаж эхлэв. Нохойтой мөрдөгчид тэр хавийн ойг самналаа.

Ингээд Эрүүгийн Цагдаагийн газраас “Хүний амь хөнөөх” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Москва хотын Хүүхдийн эрх ашгийг хамгаалах хорооны бүрэн эрхт төлөөлөгч Ольга Ярославская “Би бүх зүйлийг хянаж байгаа. Охин маш их завгүй бэлтгэл хийдэг байжээ. Одоохондоо муу зүйл тохиолдсон гэж бодоход эрт байна” гэж мэдэгдэв.

Загитова, Медведева тэргүүтэй уран гулгалтын одод олон нийтийн сүлжээгээр Алинаг хайж суран, энэ жилийн улсын аварга Елизавета Худайбердиев Алинаг хайж байсан сайн дурын отрядад нэгдлээ.

Энэ үед усанд шумбагчид Москва голоос охины цогцсыг олсонгүй гэж зарлав. Ашгүй амьд байна гэж бүгд баярлалаа.

Москвагийн Спартак баг цэнгэлдэх хүрээлэндээ Алинаг эрэн хайж байгаа самбар байрлуулжээ.

Софья Федченкогийн багийнхан охин, багш хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй гэж мэдээлэл хийлээ. Онцгой байдал, Цагдаагийн газраас эрлийг зогсоож байгаагаа зарлав. ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александр Бастрыкин тэднээс дэлгэрэнгүй илтгэл шаарджээ.

Харин энэ үед Алины Москвагийн хэд хэдэн кафед эрүүл саруул худалдан авалт хийж байгаа нь камерт бичигджээ. Ингээд Цагдаагийн газраас түүнийг Москвагийн нэгэн худалдааны төвийн кино театраас эсэн мэнд олсон байна. Одоо түүнийг Мөрдөн шалгах хороонд асран хамгаалагч, өмгөөлөгч нарын хамт шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.20) 2023 оны 09 сарын 02

Хөөрхий укрианч гэх шиг . Монголын бандировуу чи . А

6  |  3
Зочин(202.126.90.126) 2023 оны 09 сарын 02

Хаха, Үнэн ш дээ, өнөөдөр Орост муу болгоны буруутан Украйн байгаа, Украйн уран гулгалтын секцийн хүүхдийн өрөнд орчихоо алдсан байна ш дээ, кк

8  |  8
зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 02

Ийм хошин шог хэнд хэрэгтэй байдаг юм бол, охин нухуулчихсан бол хөөрхий украйнууд л буруудах байсан биз, кк

8  |  9
Top