Уржигдар ор сураггүй алга болж, Москва хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газрыг түргэн авхуулсан уран гулгалтын 2023 оны өсвөрийн улсын аварга Алина Горбачёва дасгалжуулагчдаа эргэн очиж, олон нийтийн сүлжээгээр уучлал гуйлаа. Тэрээр инстаграм хуудсандаа “Одоо гэртээ хайртай ээж, дасгалжуулагчийн хамт байна” гэдгээ хэлээд гадуур алга болсон нь уран гулгалт, дасгалжуулагчтай нь огт хамаагүй гэж хэлжээ.
Алина Горбачёва тэр өдөр хэд хэдэн кафед хоол идээд нэгэн орон сууцны орцонд хоносон байна. Маргааш нь худалдааны төвийн кино театрт байхад нь түүнийг олсон юм.
Залуу тамирчны үйлдэл нийгэмд их цочроо өгсөн. Шүүмжлэх хүн байхад өмөөрөх хүн ч маш олон байлаа. Хүүхдээ уран гулгалтын од болгох гээд 9 настайгаас нь дасгалжуулагчийн гэрт амьдруулсан эцэг эхийг нь буруутгасан сэтгэгдэл их байв. 16 настай охин сэтгэл зүйн ямар нэг асуудлаас болоод л амьдарч байсан багшийнхаа гэрт очоогүй. Дээр нь ганцаараа орцонд үүр цайхыг хүлээж байхдаа юу бодож, шаналж байсныг ээж, багш нь ч ойлгохгүй гэж нэгэн сэтгэл зүйч бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )