Финландын боксын холбоо ойрын үед Олон улсын сонирхогчдын боксын IBA холбооноос гарч, шинээр байгуулагдсан World Boxing холбоонпд нэгдэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус холбооны Гүйцэтгэх захирал Марко Лайне “ОУОХ-ноос IBA холбооны гишүүнчлэлийг цуцалсан. Олимпын эрх олгох тэмцээнүүдийг ОУОХ-ноос зохион байгуулдаг. Бид олимпын наадамд оролцох хүсэлтэй байгаа тул IBA-гаас гарна. World Boxing холбоо энэ хүслийг минь биелүүлж чадна гэдэгт итгэж, найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
World Boxing холбооны гишүүн улсууд:
Аргентин
Австрали
Бразил
Канад
Герман
Их Британи
Гондурас
Нидерланд
Шинэ Зеланд
Швед
АНУ
Швейцар
Сэтгэгдэл ( 1 )
Манайх шинэ холбоонд орох хэрэгтэй