Юүн Хён Мин, Бек Жин Хи нар долоон жилийн үерхэлдээ цэг тавилаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

 

Өмнөд Солонгосын алдартай хосуудын нэг болох жүжигчин Юүн Хён Мин, Бек Жин Хи нар долоон жилийн үерхэлдээ цэг тавьжээ.

Тэднийг удахгүй хуримын зар дуулгана хэмээн олон нийт таамаглаж байсан. Гэсэн хэдий ч хосууд завгүй цагийн хуваарийн улмаас хоёр тийш болсон тухай ойрын эх сурвалж нь дурджээ.

Тэрээр "Юүн Хён Мин, Бек Жин Хи нар хоёр тийш болсон нь үнэн. Одоо хосууд гэхээсээ илүүтэй хамтран зүтгэгчийн хувиар нэг нэгнээ дэмжих болсон. Тэд удаан хугацааны турш үерхсэн учраас хоёр тийш болох шийдвэр гаргах хэцүү байсан байх. Сэтгэл гонсойлгох зүйлс гарч байж магадгүй учраас фенүүд нь тэднийг дэмжиж, урам зориг хайрлана гэж найдаж байна" гэжээ. 

Хамгийн алдартай хосуудын нэг байсан тэд 2016 онд "Миний охин Гым Са Вол" кинонд хамтран тоглосноосоо хойш болзож эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.233) 2025 оны 03 сарын 13

Het udaan bolzoj, yerheh ni bas l buruutaj bga gj bodoj bna. Jil 2jil( ihdee )neg negnee tanij,medeh,alivaa asuudald yamar handlaga gargaj bna geh zergeer biesee sudalj,tsaashid yaj amidrah geh met byh zyilsee yariltsan bjiij gerleh,neg gert orj hyyhed tuluvluh ni hamgiin zuv shy zaluusaa..

1  |  2
Top