БЗД | "Намрын ногоон өдрүүд-2026" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

2026 оны 08 сарын 28

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааг 43 хороо тус бүрд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Ингэснээр иргэд машин унаа, түгжрэл гэж санаа зовохгүйгээр, гэртэйгээ ойр цэгүүдээс хямд худалдан авалт хийх боломж бүрдэх юм. Мөн ногоочид, тариаланчдад хүссэн байршлаа сонгон, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай.

Тус үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилнэ. Тиймээс худалдаа эрхлэх сонирхолтой ногоочид, тариаланчид та бүхэн Баянзүрх дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэст хандан, зөвшөөрөл авч, хүссэн байршилдаа шинэ ургацын ногоогоо худалдан борлуулах боломжтой.

/Мөн доорх линк дээр дарж, 43 хороонд худалдаа эрхлэх байршлуудын мэдээлэлтэй танилцах боломжтой/

ЛИНК: https://www.google.com/maps/d/u/0/edit...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top