БУЛГАН: Маргааш Шинхан их сургуульд суралцах 20 оюутан БНСУ-ыг зорино

2023 оны 09 сарын 06

Булган аймгийн Засаг даргын санаачилгаар “Шинэ хөгжлийг гэрэлтүүлэгч” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуультай хамтын ажиллагаа тогтоон 20 оюутныг 100 хувийн тэтгэлгээр 4 жил суралцуулахаар өнгөрөгч тавдугаар сард гэрээ байгуулсан.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай нар /2023.09.04/ оюутнууд болон эцэг эхчүүдтэй уулзан, зөвлөгөө мэдээлэл хүргэсээ.

Тус оюутнууд Аялал жуулчлал, Анагаах ухаан, Инженер технологийн чиглэлээр суралцан цаашид өөрсдийн сум орон нутагтаа ажиллаж, Булган аймгийн хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулан Шинэ хөгжлийг гэрэлтүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top