Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэж Их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдагчлан өнөөдөр Булган аймгийн 20 оюутан БНСУ-д суралцахаар явж байна.
Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Шинхан" их сургуульд 20 оюутнаа сургахаар Улаанбаатар-Инчён чиглэлд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оюутнуудын хамтаар нислээ.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү гуравдагч улс руу Булган аймгийн оюутнууд суралцахаар явж байгаа юм.
Булган аймгийн оюутнууд Беларусь улс, ОХУ, БНСУ-д 100 хувь тэтгэлгээр суралцаж эхэлсний үргэлжлэл болж ,16 сум нэг тосгоноос шалгарсан оюутнууд ийнхүү их эрдэм өвөрлөхөөр хүлгийн жолоо заллаа.
Булган аймгийн хувьд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр 20 оюутанг сургахаар явуулах бөгөөд оюутнууд эхний жилдээ Солонгос хэлний бэлтгэлдээ сурч, үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
Сэтгэгдэл ( 1 )
ineedtei yum zugeer l hajuu oron shu dee kkk amjilt zorilgoo martaj bolohgui erdem suraarai da hulgai huchen hiij bolohgui shu mongol hunii zang delhii tansan uchir bie zuv avj yavaj surj hariuthlaga eh orondoo gavyatai uls boloosoi