"Ханжоу - 2022" азийн наадам эхлэхэд 12 хоног үлдлээ.
"Эрхэт Монгол" медиа группийн харьяа мэдээллийн Zindaa.mn сайт энэ удаагийн Азийн наадмыг шууд сурвалжлан, уншигчдадаа шинэ, сонирхолтой, шуурхай мэдээллийг хүргэхээр бэлтгэж байна.
Сэтгүүлч, редактор Б.Бадамгарав, гэрэл зурагчин Д.Амаржаргал нар Ханжоу хотноо ажиллах ба Zindaa.mn сайтын сэтгүүлч, редакторууд “Инчён-2014” азийн наадам, “Рио-2016”, “Токио-2020” зуны олимпын наадмыг сурвалжилсан туршлагатай.
Энэ удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорин өрсөлдөх бол Монгол Улсаас 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
Монголын баг тамирчдын хувьд "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн 11 удаагийн наадамд амжилттай оролцон, 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл, нийт 155 медаль хүртсэн билээ.