ОХУ-ын мэргэжлийн хоккейн тоглолт Монголд болно

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

ОХУ-ын мэргэжлийн хоккейн КХЛ лигийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр /2023,09,14/ Москвад боллоо. Тус лигийн Ерөнхийлөгч Алексей Морозов хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Спартак баг лигийн хоёр тоглолтоо Ташкент хотод хийнэ гэж үнэн үү? Бас Монголд лигийн тоглолт болно гэх юм?

-Бид Монголын Спортын яам, газартай холбоотой байгаа. Монголчууд өөрсдөө хүсэлт тавьсан юм. Гэхдээ яг одоо зохион байгуулах боломжгүй. Лигийн дүрэм, тогтсон хуваарь байна. Тиймээс бид монголчуудад дөрөвдүгээр сард КХЛ лигийн тоглолтыг Улаанбаатарт хийх санал тавьсан. Плей‑оффт шалгараагүй багуудыг тоглуулах юм. Харин Спартак багийн хувьд ямар ч албан мэдээлэл алга. Жирийн цуурхал, ярианд бид тайлбар өгөх боломжгүй” гэж хариулжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
norussia(103.212.117.21) 2023 оны 09 сарын 18

zailaachee

1  |  1
S(174.216.147.9) 2023 оны 09 сарын 18

Муугаа мэдэхгүй томроостой, тэнэг Иван

4  |  3
зочин(202.179.26.254) 2023 оны 09 сарын 18

ямар гоё юм бэ, Оросын дуу хуур концертоос илүү сайхан хүний сэтгэлийг татсан хоногшсон үзвэр гэж байхаа байлаа дандаа худлаа залуусын толгой угаасан хуурамч шоунууд, хүнд юу ч өгөхгүй\n

5  |  4
1(59.153.114.214) 2023 оны 09 сарын 18

Манайх ч гөлөг улс л даа\n

2  |  4
Top