"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ.
Манай шүүгч Л.Одгэрэл өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын Олимп, "Токио 2020" Олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай.
Тэрээр мөн маргааш нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэлцэн ирж, туйванчдын тэмцээнийг шүүх юм.
Сэтгэгдэл ( 0 )