Парис-2024: ОХУ олимпоос медаль авсан тамирчдаа шагнахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

ОХУ-ын Спортын дэд сайд Азат Кадыров Парисын олимпоос медаль авсан тамирчдыг улсаас шагнахгүй гэж мэдэгдлээ.

Тэрээр “Парисын олимпод оролцох орос тамирчид цагаан далбаатай, Төрийн дуулалгүй оролцоно. Өөрөөр хэлбэл тэд ямар ч улсаас биш, хэн ч биш статусаар явж байгаа гэсэн үг. Олимпод оролцох тамирчин бүх юмнаасаа татгалзах ёстой. Хэрэв ямар нэг тамирчин олимпын эрх авлаа гэхэд бид түүнийг Спортын бэлтгэлийн төв, хангамжаас гаргах шаардлагатай. Тэдний бүх зардлыг ОУОХ хариуцах болно” гэж ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

2023 оны гуравдугаар сард ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс олон улсын тэмцээнд дайныг дэмжээгүй, хүчний байгууллагад хамааралгүй орос тамирчдыг орохыг зөвшөөрсөн. Гэхдээ багийн спортын төрлийнхнийг олон улсын тэмцээнд оруулаагүй хэвээр байгаа юм.

Азат Кадыров Оросын спортын санхүүжилтийг одоогийн нэг жилийн 55,8 тэрбум 2026 он гэхэд 49 тэрбум рубль болгож танана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (103.57.93.61) 2023 оны 09 сарын 23

Орос ганцаараа хамгийн хүчтэй өрсөлөгчгүй. Оролцох л юм байна шүү дээ

0  |  1
1(103.212.118.20) 2023 оны 09 сарын 23

Ха ха их хохироож дээ тэнэг иванууд.

3  |  0
АНУус Олимпизмыг уст(202.21.107.2) 2023 оны 09 сарын 23

Тэгээд Оросгүй олимпыг олимп гэх юмуу? Хамгийн хүчтэй өрсөлдөгчгүй сул өрсөлдөгчид медальд өрсөлдөхөд давсгүй бантан, босдоггүй боов лугаа адил болно биз дээ.

0  |  6
Top