"Ханжоу 2022" Азийн зуны спортын XIX наадам албан ёсоор хөшгөө нээлээ

2023 оны 09 сарын 24

"Ханжоу 2022" Азийн зуны спортын XIX наадам өчигдөр /2023.09.23/ албан ёсоор хөшгөө нээлээ.

Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцох билээ. Харин нээлтийн ёслолд 239 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Тивийн олимпод 45 Үндэсний олимпын хорооны 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Гэрэл зургийг: Э.Харцага (Өнөөдөр сонин)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top