Гэрэл зургийг: Б.Бямба-Очир /MPA/
“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн сүүлийн өдөр холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө манай жүдочид БНСУ-ын багтай өрсөлдлөө.
О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ээлж дараалан ялснаар 3:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин БНСУ-ын Хан Хэ Жү манай Б.Ням-Эрдэнийг иппоноор ялсан юм.
Шийдвэрлэх барилдааныг Г.Алтанбагана БНСУ-ын И Сүн Хотой хийж, цэвэр ялснаар эцсийн дүнд 4:1-ээр Монголын баг хүрэл медалийн эзэн боллоо.Багийн төрөлд япончууд ганц ч жүдоч нь ялагдаагүй амжилтаар энэ удаагийн Азийн Наадмын багийн төрөлд итгэл төгс түрүүллээ.
Мөнгөн медалийг Узбекистан, хүрлийг БНХАУ баг Казахстаны шигшээг 4:2-оор илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )