Барилдах эрхээ хасуулсан М.Бадарч арслан МЭДЭГДЭЛ гаргалаа

2023 оны 09 сарын 28

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр /2023.09.27/ болсон.

Хурлаар Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн.

Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан юм.

Үүнтэй холбогдуулан М.Бадарч арслан дараах мэдэгдлийг гаргалаа. Тэрээр мэдэгдэлдээ шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсануу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа учир олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандана гэдгээ онцоллоо.

МЭДЭГДЭЛД "Монголын ард түмэн ,бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас  сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор 2 дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм. Би монгол үндэсний бөхөөр барилдаж сонирхож хичээллээд 12 жилийг ардаа үджээ. Хүүхэд байхаасаа бусдын адилаар дээлийн ханцуйгаа ханзартал барилдаж бөх хэмээх энэ спортод эргэлт буцалтгүй сонирхон орсоноор миний амьдралын хамгийн чухал ажлын маань нэг болсоноор миний бие энэ спортод сэтгэл зүрх цаг заваа бүрэн дайчилаж өдий зэрэгт хүрсэн билээ.

Энэ хугацаанд шантрах асуудлууд гарч байсан ч монголын маань өв соёл болсон үндэсний бөхөөр барилдаж өв соёлоо тээж явна гэдэг нь миний хувьд маш үнэ цэнэтэй нэр төрийн хэрэг билээ. Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага ,2020 онд  улсын гарьд 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдагаа хэлэх нь зүйн хэрэг билээ.

Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Би барилдах хугацаандаа  улсын наадамд болон , заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсануу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз ,тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ  дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ.

Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж туслаж байсан бүх хүмүүстээ  баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авнауу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй  тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай. Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч" гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 29

Муу туучийд залилангийн хэргээр эрүү үүсгэ, допинг хэрэглэж төрийн наадамд түрүүлнэ гэдэг чинь залилан мөн биз дээ

1  |  0
Zochin(202.55.188.86) 2023 оны 10 сарын 01

Dainii hajuugaar gajin gegcheer huuliin tsoorhoigoor tord shurgalsan omhoologch Batjav otol chi ottoi guuraa hamhiaad omhii alaa unerlechiheed uhehee bodood yavj bai .chi bol iluuch .chamaig 7buudliin jingeriin nohoinuud haraad l sejig ni hurne .za yu nohoi Batjav aa .

1  |  1
энэ үнэн(66.181.188.75) 2023 оны 09 сарын 29

САНААТАЙ ИЙМ ХОР ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙХАА, ХҮЧ ОРУУЛАХ ХӨНДЛӨНГИЙН БОДИС ХЭРЭГЛЭСЭН БОЛ ШУУД ХЭЛЧИХГҮЙДЭЭ. ЯГ ХОРТ ДОПИНГ МӨН ЭСЭХИЙГ ЯАЖ МЭДЭХ БИЛЭЭ. ИЙМД ЯГ ЯМАР БОДИС ХЭРЭГЛЭСНИЙГ НЬ ТОГТООГООГҮЙ БАЙЖ ХҮНИЙГ ИНГЭЖ АЛАХАА БОЛЬ ТӨР ЗАСАГ, БӨХИЙН МАНГАРУУДАА

0  |  1
хүрэлсүх(202.179.3.85) 2023 оны 09 сарын 29

Сүүлийн үеийн наадмууд арайл биг хий хардлага төрүүлээд байна энэ шинэжилгээ үнэн юмуу

0  |  1
zochin(139.5.217.251) 2023 оны 09 сарын 29

Ард түмэн үндэсний бөх үзэхдээ монгол эрчүүдийнхээ шударга, эр бяр, ухаан, ур чадвар, уран мэх, жудагтай барилдааныг үзэж сэтгэлийн цэнгэл эдлэхийг л хүсдэг! Гэтэл допинг хэрэглэж түрүүлж байгаа нь өөрөө монгол зон олноо хуурч мэхэлж байгаатай агаар нэг гэсэн үг шүү. Иймд Бадарчаа хэрвээ буруутай бол сайхан шударгаар уучлалт гуйхад л хангалттай. битгий шалчиганаж өөрийгөө улам доошоо хий гэж зөвлөмөөр байна

1  |  1
Иргэн(172.91.183.102) 2023 оны 09 сарын 29

монгол бөхийн дэвжээгээ сэвтүүлж хаячихаад явдаг жорлон чинь юу гэнээ

1  |  0
Ж.ХАТАНБААТАР(103.212.118.44) 2023 оны 10 сарын 08

УУЧЛАЛ ГУЙВАЛ ГУЙСАН ШИГ ГУЙЧИХГҮЙ !!!

3  |  0
Top