ЧӨЛӨӨТ БӨХ | Азийн наадамд оролцоx тамирчид тодорлоо

2023 оны 09 сарын 28

Азийн наадамд явах Монголын чөлөөт бөхийн багийг бүрдүүлж, хэлэлцэн батлах удирдах зөвлөлийн хурал 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр 18:00 цагт Спортын төв ордны хурлын зааланд болж доорх шийдвэр гарав.

Жич: Азийн наадамд оролцох бололцоотой тамирчдын нэрсийг 2023 оны 1 сараас эхлэн Азийн наадмыг зохион байгуулах хороонд явуулсан байдаг. Уг жагсаалтад зарим тамирчдын нэрсийг явуулаагүй байсан учраас оролцож чадахгүй болж байна.

Шинэ удирдлага жагсаалтад хүн нэмэх бүх боломжийг 8 сарын сүүлээр ажлаа хүлээж авсан даруйдаа судалсан боловч ямар ч боломжгүй нөхцөлтэй тулгарсан бөгөөд мандат олгох процесс хаагдсан байсан.

Шийдвэр гаргахдаа 2023 оны наймдугаар сарын 22-нд Удирдах зөвлөлөөс гарсан 05 дугаартай тогтоолыг баримтлан явуулав.

 

ЭМЭГТЭЙ
 
50кг Ц.Намуунцэцэг
 
  • Энэ жинд ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Д.Отгонжаргал бэртэл авсан ба өөрийн хүсэлтээр Азийн наадмыг өнжих болсон.
 
53кг Б.Болортуяа
 
  • Г.Отгонжаргал ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерын тамирчныг 100%-ийн санaлаар дэмжив.
57кг Э.Даваачимэг
 
  • ДАШТ-д Б.Эрдэнэсувд явсан ч бэртлийн улмаас оролцож чадаагүй, номер 2 Алтжингийн нэр Азийн наадамд яваагүй тул сорил тэмцээний номер 3 Э.Даваачимэг 80%-ийн санaлаар дэмжигдэв. Б.Эрдэнэсувд 1 номерт хэдий байгаа ч бэртлийн шалтгаанаас орох боломжгүй гэж үзэж 3 номерын тамирчин Э.Даваачимэгийн нэр бүртгэгдсэн байсан учир оролцох болов.
62кг С.Цэрэнчимэд
 
  • П.Орхон ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив.
68кг Э.Дэлгэрмаа
 
  • ДАШТ-ээс мөнгөн медаль мөн жингийн Олимпын эрх авсан тул 100%-ийн санaлаар дэмжив.
76кг Г.Ариунжаргал
 
  • Н.Загардулам ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив.
ЭРЭГТЭЙ
 
57кг Н.Насанбуян
 
  • З.Занaбазар ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив.
65кг Т.Тулга
 
  • Номер 2-т байгаа тамирчинд хүндэтгэх шалтгааны улмаас Азийн наадамд явах боломжгүй тул Т.Тулгыг 100% санaлаар дэмжив.
74кг З.Сумъяабазар
 
  • О.Сүлдхүү ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив.
86кг Б.Бат-Эрдэнэ
 
  • Азийн наадамд 86кг дээр ганцхан нэр явсан бөгөөд Б.Бат-Эрдэнэ-ийг 100% санaлаар батлав.
97кг Г.Ганхуяг
 
  • 2023 оны 8 сарын 22-нд болсон УЗ-ийн хурал дээр багш нарын бодлого 97кг-д Г.Ганхуягийг бэлдэж байгаа санaлыг дэмжээд баталсан. 97кг-ын ДАШТ-д явсан Б.Бадамдоржийн нэр анхнаасаа Азийн наадамд оролцох нэрс дотор байгаагүй тул Г.Ганхуягийг УЗ-ийн гишүүд 93%-ийн санaлаар дэмжив.
125кг М.Лхагвагэрэл
 
  • Энэ жинд сорил тэмцээн хийгдээгүй, мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан Цэрэнгийн нэр Азийн наадамд яваагүй тул М.Лхагвагэрэлийг 70%-ийн санaлаар дэмжив. УЗ-ийн зарим гишүүд номер 3т байгаа Э.Батмагнайг явуулах хүсэлт гарган санал хураасан боловч олонхын саналаар М.Лхагвагэрэл сонгогдов.


Эх сурвалж: МЧБХ

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.74) 2023 оны 09 сарын 29

Чөлөөтийнхөн бол явдлын гарз доо, муу гэхэд хэтэрхий муу байгаа, болдог бол бүр больчихмоор юм

0  |  0
ард(202.179.3.85) 2023 оны 09 сарын 29

Тулга одоо л тивдээ үзүүлээд өгдөө авчирч чадахгүй байгаа олт чиниийх шүү дүү минь

0  |  0
зочин(202.179.3.85) 2023 оны 09 сарын 29

Сэтгэлийн тэнхээ тэвчээр гэж үнэндээ алга байна Эцсээ хүртэл тэмцдэг Япон чанарыг аваачээ

0  |  0
зочин(202.179.3.85) 2023 оны 09 сарын 29

Сэтгэлийн тэнхээ тэвчээр гэж үнэндээ алга байна Эцсээ хүртэл тэмцдэг Япон чанарыг аваачээ

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 09 сарын 28

chuluut buhiin holboo gej dampuursan gazar bnaaa.erchuudteigee arhidaj huuhnuudteigee banzaldsan hogiin gazar.Delhiid hamgiin dampuu chuluut buh enetheg mongol 2rt l bna.

0  |  0
Эгэл(103.57.93.253) 2023 оны 10 сарын 04

Тулж зогсдог,өрсөлдөгчийн хөлийг тэврээд хэвтээд байдаг эсвэл хөлөө хамгаалж чаддаггүй тамирчдыг гадны тэмцээнд битгий явуулж бай

1  |  1
тамирчин(202.179.3.85) 2023 оны 09 сарын 28

Дэлхийн аваргад оролцоогүй тамрчидаа явуулахад хангалттай байсан бусуу одоо ганц ч медальгүй ирэх нээ бас л хэрүүл Энэ эргүй алтан дундаж хамелион Бат-эрдэнэ спортын холбоодын эв дүнжин эвлэрүүлэх биш талцуулаад байх шиг харгдах юм Нэг сэтэр зүүчихвэл тэгээдл болохоо байчих юм

1  |  0
зочин(202.179.3.85) 2023 оны 09 сарын 28

Яг үнэн Өсөхбаяр аваргыг дагавал авах юм угаасаа байхгүй эр хүний жудаг энэ хүнээс үнэртэхч гүй харин авгайгаас нь магадгүй Албан тушаалын төлөө нэр төрийн төлөө бол Архангайгааг ч худалдахад энүүнэнд амьтан Зүүн магнайд гарахгээд л аваргад байхгүй зан гарагж байсан нь амьд жишээ наадмаар уначихаад л гүрийэ байгаад түрүүлсэн жишээтэй

1  |  0
ЗОЧИН(202.179.3.85) 2023 оны 09 сарын 28

Энэ Мөнхдуулдах гэдэг залууд албан тушаал хэрэгтэй байсан бололтой Нөгөө Пүрэвсүрэн Хонгорзул Батмагнай гээд залуучуудыг албан тушаалаар худалдсан бололтой ямарч тэмцээнд оруулахаа байлаа Цаадуул нь арай ухаантай болохоор шавь нарынхаа нэр төрийг бодож өөрийгөө золиослосон ч хүний жудаг гэдэг юм харьж үзэж одоо мандаж байгаа юм бишүү Сүхбаатар Хосбаяр г,м

3  |  0
Цэцэрлэг(59.153.112.241) 2023 оны 09 сарын 28

Азийн наадамд явах эрхийг дэлхиын аваргаас өгөх байсан юм уу

1  |  0
Зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 28

Чөлөөтийнхний үнэн төрх сая ДАШТ-аар тодорхой харагдсан даа, хэн нь ч явсан ялгаагүй шал арчина, холбоо ч дампуу бөөн ар өврийн хаалга, хор найруулга

1  |  0
Top