Монгол Улсын шигшээ багт дуудагдсан АХ ДҮҮС

2023 оны 09 сарын 29

Спорт тэр дундаа багийн төрөлд улсынхаа шигшээ багт дуудагдана гэдэг нэр төрийн хэрэг.

Монгол Улсын Сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолт эхлэхэд Ганцолмон хэмээн аавынх нь нэр онооны самбарт хоёронтоо бичигдэж, хоёр хүү нь хамтдаа тоглож буйг харах мөч сайхан байгаа нь гарцаагүй.

23 настай Г. Ган-Эрдэнэ, 20 настай Г.Болор-Эрдэнэ нар “Эрдэнэт майнерс” багт хамтдаа тоглож, 2022-2023 сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт түрүүлээд үзчихсэн аваргын бөгжтэй залуус. Энэ амжилтаар ур чадвараараа Монгол Улсын шигшээ багт төвөггүйхэн дуудагдсан биз ээ.

Г.Болор-Эрдэнэ “Ах миний цорын ганц үнэ цэнэтэй тоглогч. Амьдралын минь хамгийн том урам зориг хэмээн” хэмээн ФИБА-д ярилцлага өгч байжээ.

Азийн наадамд хийсэн Хятадын эсрэг тоглолтын дараа баг төлөөлж хэвлэлийн бага хуралд оролцсон Г.Ган-Эрдэнэ “Манай баг харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй.

Эхний үед сайн тоглож, хичээсэн ч Хятадын хүчтэй багт хожигдлоо. Дарах дараагийн тоглолтдоо бид илүү хичээх болно” гэжээ.Монголын сагсчид яг энэ цаг мөчид Хонконгтой тоглож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top