АЗИЙН НААДАМ | Эмэгтэй сквошчид багийн тэмцээнээ өндөрлөв

2023 оны 09 сарын 29

Гэрэл зургийг: Д.АМАРЖАРГАЛ ( Zindaa.mn) Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Азийн наадмын сквошийн төрөлд Монголын баг 4 эмэгтэй, 1 эрэгтэй тамирчин оролцож буй. Эмэгтэйчүүд багийн тэмцээнээр “А” хэсэгт багтаж, Хонконг, БНСУ, Япон, Тайландтай өрсөлдөж хожигдол хүлээсэн юм.

Сквошийн төрөлд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн ирэх сарын 1-нд болно. Эрчүүдээ төлөөлж Азийн Наадамд оролцож буй Даваажавийн Гүен эхний тойрогт Катарын Амжад Седтэй оноолт таарсан.

Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Алтанхуягын Ариунбилэг Тайландын Аричаяа Чужиттай, Пүрэвжавын Хулан Пакистаны Ижаз Нор Ул Айнтай тус тус өрсөлдөнө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ттт(66.181.168.82) 2023 оны 09 сарын 29

нас ахимаг тамирчид юмаа даа. гаднын залуу тамирчдыг яаж барах вэ

0  |  0
Top