Е спортын төрөлд нийт 7 багц медаль эздэдээ очно

2023 оны 09 сарын 29

Гэрэл зургийг: Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

2018 онд Жакарта, Палембанг хотуудад зохиогдсон өмнөх Азийн наадамд анх удаа үзүүлэх спортоор багтсан Е спорт энэ удаагийн Азийн наадамд албан ёсны медалийн төлөө өрсөлдөх спортоор нэрлэгдсэн билээ.

Энэ удаагийн Азийн наадамд League of Legends, Arena of Valor Asian Games Version, Peace Elite Asian Games Version, Dota, Dream Three Kingdoms 2, Street Fighter V: Champion Edition, EA SPORTS FC ONLINE гэсэн төрлүүдээр нийт 7 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улсын багийн хувьд өчигдөр Peace Elite, өнөөдөр Dota2 төрлүүдэд өрсөлдөж байна.

Энэ удаагийн Азийн наадмын Е спортын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд цэнгэлдэхийн дэд хэсгүүдэд зохион байгуулагдаж байгаа ба тоглолтын үеэр тухайн тоглолтын өрөөнд орж бичлэг хийх, зураг авахыг зөвшөөрөхгүй бөгөөд хагас шигшээ болон шигшээ тоглолтын өрсөлдөөнүүд 4500 хүний суудалтай Ханжоу хотын Е спортын ордны төв тайзан дээр явагдах хуваарьтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top