Ханжоу-2022 | Гольфчид ногоон талбайдаа

2023 оны 09 сарын 29

Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

1982 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Азийн Наадамд нэгэн шинэ төрөл бүртгүүлсэн нь гольф байлаа. Түүнээс хойш Азийн олимпын төрөлд байнга багтаж ирсэн уг төрлөөр монголчууд 2006 оны Дохагийн Азийн Наадмаас хойш тав дахь удаагаа оролцож байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 16 орны 40 тамирчин оролцож буйгаас манай улсаас Долгорсүрэнгийн Ичинноров, Хасарын Тэлмэн нар өрсөлдөв.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Батсайханы Алтайбаатар, Чинбатын Бат-Амгалан, Жамбалдоржийн Маргад, Жаргалсайханы Анарбат нар оролцож байна.

 

Гольфийн төрөл дөрвөн өдөр үргэлжлээд аравдугаар сарын 1-нд дүнгээ гаргах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top