Ханжоу-2022 Азийн зуны спортын наадмын триатлоны тэмцээн эхэллээ.
Мянган арлын орон хэмээн нэрлэгддэг Чяндаохуд Ази тивийн бүх шилдгүүд ирж өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн уралдаанаар өчигдөр эхэлсэн.
29 тамирчдын дундаас Японы Кенжи Ненер, Макото Одакүра, Казахстаны Аян Бейсенбаев нар медалийн эзэн болов. Залуу мастер Г.Амарсанаа гүйлтийн долоодахь км-т хөлний гэмтлийн улмаас, ахмад мастер Ц.Цэрэнбат дугуйны 33 дахь км-т уралдаанаа зогсоов. Цаг агаарын хувьд бүгчим халуун, уралдааны зам ихээхэн хүндрэлтэй байсныг хэлэх ёстой.
Триатлоны спорт Азийн наадмын хөтөлбөрт багтсан 2006 оноос хойш триатлоноор тасралтгүй оролцож буй цөөхөн орны нэг нь Монгол Улс билээ.
Сэтгэгдэл ( 1 )
yamarch beltgelgui n haragdaj bna.Arhia baga uu, horhog boodgok bagasga.Shinjleh uhaanchaar beld.Bugchim haluun luu buruugaa chiheed yahavdee.Mongoltoi adilhan ers tes agaartai kazahstanii tamirchin medali avch l bna shdee