АЗИЙН НААДАМ: Дотачид хэсгээсээ шалгарлаа

2023 оны 09 сарын 30

Энэ жилийн Азийн Наадмаар анх удаагаа медальт төрөл болж буй И-Спортоор 30 орны 476 тамирчин өрсөлдөж байна.

Манай улсаас хоёр төрөлд нийт 10 тамирчин ур чадвараа сорьж байна. Дота2 төрөлд нийт 14 баг оролцож байгаа бөгөөд чансаагаар тэргүүлэгч БНХАУ, Малайз, Казахстан, Саудын Араб, Балба улс шөвгийн наймд өрсөлдөх “тийзээ” хэдийнэ авсан юм.

Чансаанд багтаагүй 9 баг гурван хэсэгт хуваагдаж, Монголын баг Узбекистан, Мьянмартай нэг оноолт таарсан. Манай залуус эхлээд Узбекистаныг хожоод Мьянмарт дийлдсэн. Мьянмарчууд хэсгийн сүүлийн тоглолтод Узбекистаныг хожиход л дараагийн шатанд шалгарах эрхтэй болох байлаа.

Харин Укбекстаны баг энэ тоглолтод ялснаар нэмэлт үзүүлэлтээр манай дотачид хасагдах шатанд Төв Азийг чансаагаар тэргүүлэгч Казахстаны багтай өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр 19:00 цагт өрсөлдөх боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top