Элэгний архаг үрэвсэл гэж юу вэ?
Янз бүрийн шалтгаанаар өвдөөд сайжралгүй 6 сараас дээш болж буй элэгний үрэвсэлт өвчнийг элэгний архаг үрэвсэл гэнэ.
Шалтгаан:
1. Вирус-А,В,С Д гэх мэт олон төрлийн вирусээр үүсгэгддэг.
2. Архи
3. Эм-Анестетик (фторотан, хлороформ, гапотан), антибиотик (тетрациклин, канамацин), аминазин, мерказолил, андрогены гормон, анаболик стероид, гестаген-жирэмслэлтээс хамгаалах эмүүд
4. Хорт бодис-Хлорт нүүрс устөрөгч (хлороформ, этилхлорид), нафталин
5. Металл-(тугалга,мөнгөн ус)
Элэгний үрэвсэл үүсгэгч В ба С вирус
Халдварлах зам:
-Хүний цусаар дамжина: Цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед, жирэмсэн эхээс урагт
-Хүнээс ялгарч буй шингэнүүд: үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг.
-Бохирдсон зүү, тариураар дамжин /хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг.
Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдаг ба энэ нь иргэдийн дунд "шприцийн шар" гэж нэршсэн байдаг.
Судлаачид С хэлбэрийн элэгний үрэвслийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна.
Элэгний үрэвсэл үүсгэгч В вирус
Дельта вирус нь В вирусын нэг хэсэг болох НВsАg-гэх уургийг өөрийн бүрхүүл болгон элэгний эсэд нэвтрэн орж халдварладаг. Иймээс элэгний В вирусээр халдварлагдсан үед л В вирус элгийг үрэвсүүлнэ.
Эмнэл зүй
Ядрах, сульдах, толгой өвдөх зэрэг мэдрэл сульдлын шинж илэрнэ. Цаашид өвчин даамжрах тусам хоолонд дур муудах, аманд гашуун оргих, бөөлжис цутгах, аюулхайд хүнд оргих гэсэн зовиур гарна. Мөн баруун сүврэгдэс дор унжиж өвдөх, халуурах, шээсний өнгө өтгөрөх, элэг томрох, зарим тохиолдолд дэлүү томрох гэх мэт шинжүүд илэрнэ.
Оношлогоо
Цусанд шинжилгээ хийн В вирус илрүүлснээр оношилно. Хэрэв архаг үрэвсэл идэвхжсэн бол элэгний биопсийн шинжилгээ буюу элэгний эдээс маш жижиг хэсгийг шинжлэн үзэж элэг хэр зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )