Азийн 33 орны 205 туйванчид “Ханжоу 2022”-т цуглараад байна. Манай улсаас 14 туйванч медалийн төлөө өрсөлдөнө. Өчигдөр эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Тунгалаг, 55 кг-д Б.Эрдэнэзул нар хүч үзлээ.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 12 улсын 14 туйванч өрсөлдөж байна. Өнөөдөр “B” хэсгийн таван туйванч хүч чадлаа сорьсны дотор Б.Тунгалаг багтсан байв. Манай тамирчин огцом өргөлтөөр 65 кг, түлхэлттэй 81 кг нийт 146 кг өргөлөө.
Маргааш “А” хэсэгт энэ жинд дэлхийн рекорд эзэмшигч БНХАУ-ын Ян Хуй Хуа тэргүүтэй тамирчид өргөснөөр эцсийн дүн тодорно.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д 13 улсын 15 туйванч шилдгээ тодруулах юм. Эхний өдөр “B” хэсгийн дөрвөн туйванч салхи хагалсны дотор Б.Эрдэнэзул багтсан. Манай тамирчин огцомд 70 кг, түлхэлттэйд 87 кг-ийг өргөснөөр хэсэгтээ хоёрдугаарт жагслаа.
Туйванчид ирэх сарын 7-нд хүртэл тэмцээнээ үргэлжлүүлнэ.
Гэрэл зургийг Д.Амаржаргал (Zindaa.mn)
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 1 )
tanaih hytadiin talaar bainga bichihiin