МОНГОЛ 16 : 15 ИРАН
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг өчигдөр шөвгийн наймд Ираныг 16:15-аар бахдам ялж, хагас шигшээд үлдлээ.
Хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө Энэтхэгийг хожиж шалгарсан иранчууд 9:13-аар тэргүүлж эхэлсэн ч манай залуус шийдэмгий оноогоо нөхсөөр цаг дуусахаас 3 секундын өмнө М.Өлзий-Орших сүүлийн оноог авч багтаа хожил авчирлаа
Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ (Zindaa.mn)
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 2 )
Нэгээр илүү бол мянгаар илүү Гэдэг үг байна малаа Энэ бол спорт
Арай л сүржин үү, үгүй юу, Ганц онооны зөрүүгээр арай гэж хожихыг бахдам ялалт гэх үү