"Ханжоу 2022" Азийн наадмын кураш бөхийн төрөлд эрэгтэй 81, эмэгтэй 70 кг жингийн барилдаан боллоо.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон кураш бөхийн дэлхийн аварга Ц.Батцэцэг эхлээд БНСУ-ын Ан Ес Үлийг, медалийн төлөө Хятадын Тайпэйгийн Ли Ван Тинийг ялсан юм.
Манай тамирчин медалийн өнгөө хувиргах барилдаанаа БНХАУ-ын Юү Дантай хийсэн ч ялагдсанаар ХҮРЭЛ медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Х.Дашзэгвэ барилдаж, эхний тойрогтоо Хятадын Тайпэйгийн Хуан Чун Тад ялагдлаа.
Гэрэл зургийг: Ч.ГАНБАТ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )